ОХУ 2000 оноос хойш анх удаа зэвсгийн худалдаагаараа дэлхийд хоёрдугаарт жагссан талаар Стокгольмын олон улсын энхийн судалгааны хүрээлэнгээс мэдээлжээ. Оросын батлан хамгаалахын томоохон компаниудын борлуулалт дэлхийн хэмжээнд 9.5 хувьд хүрсэн байна. Жагсаалтын эхэнд АНУ (57 хувь), гуравдугаарт Их Британи (есөн хувь) тус тус бичигджээ.
Ахмад судлаач Симон Веземан “Зэвсгийн шинэчлэл хийх хөтөлбөрийн ачаар Оросын үйлдвэрүүдийн борлуулалт их хэмжээгээр өссөн байна. Үүнээс гадна агаар-сансрын хамгаалалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ОХУ-ын “Алмаз-Антей” компани хамгийн том 10 үйлдвэрлэгчийн нэг болсон” гэж тэмдэглэжээ.
Стокгольмын олон улсын энхийн судалгааны хүрээлэнгийн тооцоолсноор, өнгөрсөн хугацаанд Оросын арван компанийн ес нь борлуулалтаа нэмэгдүүлсэн аж. Ялангуяа “Хөдөлгүүр үйлдвэрлэх нэгдсэн корпораци” (25 хувиар), “Өндөр нарийвчлалтай цогцолборууд” (22 хувиар), “Тактикийн пуужингийн зэвсэг” (16 хувиар)-ийнх өссөн байна. Хамгийн том үйлдвэрлэгчдээс зөвхөн “Уралвагонзавод”-ын борлуулалт буурсан аж.
Эх сурвалж: РИА Новости
Холбоотой мэдээ