Трампаас Францын дотоод асуудалд оролцохгүй байхыг хүсчээ | News.MN

Трампаас Францын дотоод асуудалд оролцохгүй байхыг хүсчээ

Трампаас Францын дотоод асуудалд оролцохгүй байхыг хүсчээ

Трампаас Францын дотоод асуудалд оролцохгүй байхыг хүсчээ

Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал, хөдөлгөөн Францад өрнөж байгаатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хоёр удаа Твиттерээр жиргэсэн байна. Харин Францын Гадаад хэргийн сайд Жон-Ийв ЛеДриан түүнээс Францын дотоод асуудалд оролцохгүй байхыг хүсчээ.

Шатахууны үнийг өсгөх Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүс дөрвөн долоо хоногийн турш жагсаал хийж байгаа бөгөөд тэдний эсэргүүцлээ илэрхийлэх арга барил нь улам ширүүсч байгаа юм. Тухайлбал, тэд цагдаа нар руу дайрч, чулуу шидэж, гудамж дахь машин, дэлгүүр, хоолны газруудыг эвдэн сүйтгэсэн юм.

“Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр Парист тийм ч таатай үр дүн авчрахгүй байна. Жагсаал, тэмцэл Франц орон даяар гарч, хүмүүс цаг уурын өөрчлөлттэй тэмцэх нэрийдлээр гуравдагч ертөнцийн орнуудад их мөнгө төлөхийг хүсэхгүй байна. Францын жагсагчид “Бид Трампын шийдвэрийг зөв гэж боддог” гэж дуу нэгтэй орилж байна” хэмээн Д.Трамп өнгөрсөн Бямба гаригт /2018.12.08/ Твиттер хуудаснаа бичжээ. Дашрамд дурдахад АНУ нь “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 2015 оны Парисын гэрээ”-нээс 2017 оны зургадугаар сарын 1-нд албан ёсоор гарсан билээ.

Францын гадаад хэргийн сайд өчигдөр /2018.12.10/ LCI телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ, “Жагсагчид англиар ганц ч үг хэлээгүй юм шүү” гэжээ.

Францын Гадаад хэргийн сайд Жон-Ийв ЛеДриан

Мөн өөр нэгэн жиргээндээ Д.Трамп “Парист гунигт өдөр айлчилжээ. Францын эрх баригчид маш их мөнгө шаардагдах Парисын хэлэлцээрийг цуцалж, хүмүүсээс үүнийхээ төлөө авсан мөнгөө татварыг багасгах замаар буцаан өгвөл ямар вэ. Парисын хэлэлцээрээр шатахууны үнийг нэмж, сэргээгдэх эрчим хүчийг багасгах зохицуулалтыг хийсэн боловч 2015 оноос хойш зөвхөн хөгжингүй орнуудын л агаарын бохирдол багаслаа шүү дээ” гэсэн аж.

Харин Францын гадаа хэргийн сайд ЛеДриан АНУ-ын асуудалд Франц байр сууриа илэрхийлээд байдаггүйтэй адил тэд ч бас дуугүй өнгөрсөн нь дээр гэв. Тэрбээр, “Бид АНУ-д өрнөж байгаа асуудал, маргаанд оролцдоггүй. Өөрийнхөө улсад болж байгаа үйл явдалд бид өөрсдөө л анхаарал хандуулъя гэж Д.Трампад хэлмээр байна. Тэгээд ч “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээ”-ээс АНУ-ыг гарахад ард түмэн нь таатай хүлээж аваагүй” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: Ройтерс

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nuutleleec: Paric nepeep (xynii gapaap +mogoi bapij) 2018-12-10 63.229.224.67

“Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээ”-ээс АНУ-ыг гарахад"gejee -------------------------------------------------------------------------------------------\n----(-ард түмэн нь таатай хүлээж аваагүй” хэмээн хэлжээ.)\nАНУ gapcan gecen bna. xyypamch LUIBAPiin gepeeneec gapax.zailcxiix.

Avatar

kompanu bolon ylciin -DOTOOD XEREGT xundlunguuc opoltsoj,ub/z/degdxgyi baix. 2018-12-10 63.229.224.67

yyp amicgaliin uupchlult-gedeg bol UUPSDUU XUDLAA XELJ -xylgailaxiin nep.\nEnenii neg BATALGAA ni (Xuduuniixun buyu dood zundaaniixnii nydee neecneep, angiin temtsel udebxjine) Yyndy: o/y-n y/a ybuulna.\nOCXY/ Yneiig 2-3 daxun nemceneep ^ / / yadyypal uxcej "gantsaap NOELOX DAPANGUILAL" shoponchlol gaapax bolno.=e/z xopig.

Avatar

Зочин 2018-12-10 66.181.161.84

Teneg francuud amerikiin bogsiig dolooj tejeelgedgee martjee.

Avatar

би 2018-12-10 112.72.12.12

Энэ цорвойсон балиар хошуугаа тат үмхий үнэртээд байна трампаа

Avatar

зочин 2018-12-10 202.9.42.57

Дэлхий нийтээрээ л хямд юм нд нугасгүй юм байна л дөө . Венесуэл шиг үнэтэй бол бүрч сайн гэх нь л дэ .

Avatar

Зочин 2018-12-10 58.108.66.109

АМЕРИКИЙН ХИЛ ДЭЭР Ч ДАЙН ЭХЛЭЖ БАЙГАА...

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж