Москвад Борис Немцовтой салах ёслол хийж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.03-нд нийтлэгдсэн

Москвад Борис Немцовтой салах ёслол хийж байна

Борис  Немцовын эх Дина Эйдман, Немцовын нарийн бичгийн дарга Ирина Королева, сэтгүүлч Екатерина Одинцова охин Дина Немцова хүү Антон Немцовын хамт салах ёслол дээр. Фото:  Сергей Савостьянов/ТАСС

 

 

Улстөрч, нийгмийн зүтгэлтэн Борис Немцовтой хийх салах ёслолын ажиллагаа гуравдугаар сарын 3-ны өдөр москвагийн цагаар өглөөний 10.15 цагт эхэллээ. Хоёрдугаар сарын 28-нд шилжих шөнө алагдсан улстөрчийн шарилыг Сахаровын төвийн нэг танхимд байрлуулсан байв. Танхимыг Немцовын зургуудаас чимжээ. Талийгаачийн гэр бүлийнхэн, түүний эх, хүүхдүүд нь шарилын дэргэд зогсон салах ёслолыг эхлүүллээ.  Хар эмжээртэй цагаан тууз зүүсэн түүний хамтран зүтгэгчид  хүндэт харуулд нь ээлжлэн зогслоо.  Ёслол эхэлсний дараахан улстөрчид Оросын засгийн газрын тэргүүний  нэгдүгээр орлогч Аркадий Дворковский, Хөдөө аж ахуйн яамны сайд Николай Федоров, Цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Кириенко нар ирэв. Танхимд ОХУ-ын ерөнхийлөгчийн ирүүлсэн  цэцгийн баглааг байрлуулсан тухай мэдээлж байв.

 

АНУ-ын элчин сайд Жон Теффт ёслолд ирэн БНН-ПАРНАС намын дарга Михаил Касьяновтой зэрэгцэн зогсоод гашуудлын үг хэлэв.

 

Ярослав мужийн думын бүх жигүүрийн дарга нар спикер Михаил Боровицкий гашуудалд ирсэн байна.  Олон тооны улстөрчид, хамтран зүтгэгчид нь Борис Немцовыг Оросын түүхэнд хамгийн эрчимтэй, залуу шинэчлэгч гэж орно хэмээн хэлж байлаа.  Сахаровын төвид байрлах гудамжаар Немцовтай салах ёслол хийх гэсэн хүмүүс дүүрэн байлаа.

Немцовтой салах ёслол Сахаровын төвд москвагийн цагаар 14.00 цаг хүртэл үргэлжлээд талийгаачийг 15.30 цаг орчим Троекуравын оршуулгын газар нутаглуулах юм байна.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж