"Top Line" хамтлагийн залуус Монголд иржээ

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

"Top Line" хамтлагийн залуус Монголд иржээ

"Top Line" хамтлагийн залуус Монголд иржээ

“Freezone” хамтлагийн “Зүүдний дагина”  дууг шинэ хөгжмийн найруулгаар дуулж, Өвөр Монголын төдийгүй Монгол сонсогчдоос  өндөр үнэлгээ аваад буй хамтлаг бол “Тоp Line”  хамтлаг. Тус хамтлаг 2017 оны арванхоёрдугаар сард Хөх хотноо албан ёсоор байгуулагдсан бөгөөд Өвөр монголын шилийн аймгаас гаралтай залуус хамтлагийг бүрдүүлдэг байна. “Nature Sound” дуулаачийн төвийн багш  А.Мөнгөнсүх  ӨМӨЗО-д очиж  хичээл заах үеэрээ  “Тоp Line”  хамтлагийг бүрдүүлж  байсан гэнэ. Хамтлагийн залуусыг Ар Монголд уран бүтээл туурвихыг  мөн л продюсер А.Мөнгөнсүх  анх санал болгож байжээ.

Тэдний эхний  уран бүтээл болох “Зүүдний дагина”  уран бүтээл өнгөрсөн есдүгээр сард цацагдсан юм. Эхний клипний зураг авалтыг Монголд хийсэн бол хоёр дахь уран бүтээл болох “Тэр бүх мэдрэмж” дууныхаа зураг авалтыг Өвөр Монголд хийжээ. Тэдний хоёр дахь уран бүтээл арваннэгдүгээр сарын 12-ны өдөр үзэгч, сонсогчдын хүртээл болсон юм. Монголын хөгжмийн ертөнцөд удаан салхилаагүй шинэ салхийг мэдрүүлж чадсан  хамтлагийн залуус олны анхаарлыг ихээр татах болж  хэдийнээ фенүүдтэй болоод амжжээ. Хамтлагийн залуус насны хувьд 21-24 насны залуус байдаг гэнэ.

Тэднийг анхны уран бүтээлээ цацсаны дараа Өвөр Монголын Шилийн гол аймгийн Монгол дунд сургуулийн дуу хөгжмийн хичээлийн хөтөлбөрт “Зүүдний дагина” дууг оруулжээ. Сонирхуулахад, “Top Line” хамтлаг хэдийнээ Монголд ирсэн бөгөөд  телевизүүдийн шинэ жилийн тусгай дугаарт оролцож уран бүтээлээ толилуулсаар байгаа юм.

Зураг авалтын үеэр Хамтлагийн продюсер А.Мөнгөнсүхийн хамт

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж