Гэгээн Ширээт улсын Гадаад хэргийн сайд Хамба лам Пол Ричард Галлахертай уулзав

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Гэгээн Ширээт улсын Гадаад хэргийн сайд Хамба лам Пол Ричард Галлахертай уулзав

Гэгээн Ширээт улсын Гадаад хэргийн сайд Хамба лам Пол Ричард Галлахертай уулзав

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Сайд нарын зөвлөлийн 25 дугаар уулзалтад оролцож буй Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 12 дугаар сарын 6-ны өдөр Гэгээн Ширээт Улсын Гадаад хэргийн сайд Хамба лам Пол Ричард Галлахертай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн соёлын болоод боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд түүхэн, дурсгалт баримт бичгийн хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, 2019 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо болох ‘Азийн буддистуудын энх тайвны Бага хурал’-д ватиканы талаас төлөөлөгч оролцуулахыг урив.

Сайд Пол Ричард Галлахер хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурьдаад олон улсын эв нэгдэл, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй манай хүчин чармайлтыг өндрөөр үнэлж ‘Азийн буддистуудын энх тайвны Бага хурал’-д төлөөлөгч оролцуулах чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улс, Гэгээн Ширээт Улс 1992 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр дипломат харилцаа тогтоосон ба ватиканы тал Ромын Пап IV Инносентээс Монголын Их хаан Гүегт илгээсэн захидлын хуулбарыг 2017 онд, Их хаан Гүегээс Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидлын хуулбарыг 2018 онд манай талд хүлээлгэн өгсөн нь өдгөө ГХЯ-ны болон Хархорин хотын музейд тус тус хадгалагдаж байна.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж