ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 25 дугаар уулзалтад оролцож буй Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн   12 дугаар сарын 7-ны өдөр ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гремингертэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улс ЕАБХАБ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байгааг нотолж, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, эрчим хүчний аюулгүй байдал, кибер аюулгүй байдлыг хангах, соёлын үнэт зүйлийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх чиглэлээр тодорхой төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах, ард түмэн болон шашин хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор 2019 оны 6 дугаар сард ‘Азийн буддистуудын энх тайвны Бага хурал’-ыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, хамтран ажиллахыг уриалав.

ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гремингер ЕАБХАБ болон Монгол Улс терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, манай талаас тавьсан саналуудыг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж