Х.Нямбаатар: МАН-ын бүлэг хоёр сайдыг огцруулахыг дэмжсэн

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: МАН-ын бүлэг хоёр сайдыг огцруулахыг дэмжсэн

Х.Нямбаатар: МАН-ын бүлэг хоёр сайдыг огцруулахыг дэмжсэн

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Нэгдүгээрт Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцжээ.

Уг хуулийн төслийг бүлгийн гишүүд нэлээд ярилцсаны эцэст хэлэлцэх шаардлагагүй гэдэгт олонх нь хүрчээ.  Харин нэр бүхий  хоёр сайдыг чөлөөлөхийг дэмжсэн байна.

Ашигт малтмалын тухай  хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ирэх оны эхний өдөр дуусгавар болох алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгон хөнгөлөлтийн хүчинтэй хугацааг 2024 он хүртэл сунгахаар уг хуулийн төсөлд тусгасан. Энэ  талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодрууллаа. Тэрбээр " ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсантай  холбогдуулан энэ оны төгсгөлд валютын нөөцийг 3.7 тэрбум төгрөгт хүргэх, цаашлаад ирэх оны гуравдугаар сар гэхэд энэ хэмжээг нэмэгдүүлэхээр тохирсон. Өмнө нь бид 68 хувь, 9.5 хувийн татвартай ч байж үзсэн. Энэ тохиолдол  бүрт  алтыг хууль бусаар хил давуулах хандлага ихээр гардаг. Алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгосноор жилд  улсад тушаагдах  алтны хувь хэмжээ нэмэгдэнэ. Өнгөрсөн жил 20 тонн байсан бол энэ жил нэг тонноор нэмэгдэж байгаа.  Хэдий чинээ Төвбанкинд тушаагдах  алтны хэмжээ өндөр байна төдий чинээ Монгол Улсын валютын нөөц хамгаалагдаж байдаг. Одоогийн 21 тонн орчим алтыг гадаад валют болгон хөрвүүлэхэд ойролцоогоор 860 ам.доллар орж ирнэ. Тийм учраас боломжтой бүх түвшинд нь бид валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх, улсад төвлөрүүлэх алтны хувь хэмжээгээ нэмэгдүүлье гэдэг зорилгоор оруулж ирсэн хуулийн төслийг манай бүлэгт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор дэмжигдсэнгүй” гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж