Таканохана: Туслахдаа гар хүрнэ гэдэг байж боломгүй зүйл | News.MN

Таканохана: Туслахдаа гар хүрнэ гэдэг байж боломгүй зүйл

Таканохана: Туслахдаа гар хүрнэ гэдэг байж боломгүй зүйл

Таканохана: Туслахдаа гар хүрнэ гэдэг байж боломгүй зүйл

Японы мэргэжлийн сүмо бөхийн Чиганоура дэвжээний бөх Таканоива А.Баасандорж туслахдаа гар хүрсэн хэрэг сүмо сонирхогчдын анхаарлын төвд байна. Тэрбээр өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч зодог тайлах шийдвэр гаргаснаа зарласан билээ.

Түүний энэхүү шийдвэр нь Японы нийгмийн ярианы гол сэдэв болж, нэг хэсэг нь яаран ийм шийдвэр гаргасан нь буруу, түр азнаад Сүмо бөхийн холбооны шийдвэрийг хүлээх байсан гэж байгаа бол зарим хүмүүс хариуцлагаа хүлээх нь зөв, гэхдээ дэвжээний удирдлагууд ч мөн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Японы зарим урлаг соёлын алдартнууд болон ахмад бөхчүүд болж буй үйл явдлын талаар ингэж дүгнэж байна.

Таканоива А.Баасандоржийн багш асан Таканохана: Хэн хэн нь миний шавь. Гэхдээ доод зиндааны бөхдөө гар хүрнэ гэдэг байж болшгүй асуудал. Сүмо бөхөөс зодог тайлаад өөр амьдралаар амьдрах тийм ч амар зүйл биш. Энэ бүхнээс маш том сургамж авсан гэж бодож байна. Гаргасан алдаагаа давталгүй  цаашдаа хичээж амьдраасай гэж хүсч байна.

Сэкивакэ асан Такаторики: Цаашид барилдахыг хүсч байсан ч хариуцлагаа хүлээгээд ийм шийдвэр гаргасан гэж байна. Залуу хүний хувьд ийм шийдвэр гаргасан нь амаргүй байсан нь гарцаагүй. Гэхдээ дэвжээний удирдлагууд, холбооны удирдлагууд ч бас тодорхой хариуцлага хүлээх ёстой биш үү.

Манга зураач Мицүрү Якү :Сүмогийн холбооны шийдвэрийг хүлээсэн бол дэвжээний удирдлагууд ч хамт шийтгүүлэх байсан. Таканохана түрүүлээд зодог тайлах шийдвэр гаргаснаар дэвжээний удирдлагууд шийтгэлээс мултарч чадлаа. Түүнийг Хакүхотой барилдахыг би харах дуртай. Тэдний барилдаан үнэхээр сонирхолтой байдаг. Миний хувьд үнэхээр харамсалтай байна.

Телевизийн хөтлөгч, дуучин Вада Акико: Хүнд зодуулсан хүн өөрөө хүн зодно гэдэг байж боломгүй алдаа. Сүүлийн үед Таканоханагийн шавь нар ар араасаа хэрэгт холбогдож байгаа нь харамсалтай.

Хошин шогийн жүжигчин, телевизийн хөтлөгч Мацүмото Хитоши: Сүүлийн үед сүмогийнхний дунд болж байгаа асуудлуудыг ойлгоход бэрх болж байна. Хэн нь хэн бэ гэдгийг ялгах үнэхээр хэцүү байна.

Кино найруулагч Такэши Китано: Сүмогийн холбооныхон түүнийг зодог тайлах хүртэл яагаад чимээгүй байсан юм бэ. Зодог тайлах бол хамгийн эцсийн шийтгэл байх ёстой. Үнэндээ энэ мэт ганц нэг цохиулах асуудал энэ спортод байх л асуудал гэж бодож байна. Одоогийн Сүмогийн холбооны дарга удирдлагууд ч энэ замаар явж ирсэн. Одоо цаг үеэ дагаад жаахан зүйл болсон ч шууд л хүчирхийлэл гэдэг болсон байна. Ах захаа хүндэтгэх, туслахууд гэдэг ойлголт хаана ч байдаг. Урлагийнханд ч бий.

 

Эх сурвалж: yahoo.co.jp

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-10 202.55.188.41

Ashgui dee. Karma buyu uiliin ur gedeg chini ene dee

Avatar

МeToo 2018-12-10 108.170.182.183

МеToo энэ сумод ч гэсэн халдчихжээ. Сумод хүртэл эрийн шийр байхаар шийтгүүлээд дуучах юм бол энэ хорвоод чинь ер нь эр хүний хэрэг байна уу?

Avatar

MeTooдэж дээ 2018-12-10 108.170.182.183

Энэ MeTooчумод ч гэсэн халдаж байна даа

Avatar

Бид Ялав медальтай дайчны хүү 2018-12-10 203.91.114.244

аа биз дээ? Олон арван сая мал ХААН банкинд барьцаанд, бүх хүн Мобикомд төлбөр төлж, алтны нинжанууд ХААН банкинд алт тушааж эдгээрийн цаана байгаа япончуудын ашгийг нь өсгөж байна. Түвшинбаяр нэг японыг давахтай зэрэг хамах мэхийг хорьж, цаагуураа монгол жудочдын амжилтыг хаах арга хэмжээ авсан нь саяхан. Дотроо зорилготой, наанаа дипломатч байцгаа. Зарим маань япончуудын хошногыг долоосон хэвээрээ байж болно, гэхдээ бодлоготойгоор.

Avatar

Бид Ялав медальтай дайчны хүү 2018-12-10 203.91.114.244

Японыг зодож, их сайн, яагаад буруутгаад байна? Нээрээ, наанаа ингэх хэрэгтэй, харин цаагуураа бол энэ хөвгүүний зөв. Эцэг дээдсийн, ер нь бүх монголчуудын марталгүй санаж явдаг зорилгын өчүүхэнийг ядаж нэг японы нүүрэнд хүрч гүйцэлдүүлж. Олигтой цохиогүй нь харамсалтай. 1930-40-өөд онд япончууд МУ-ыг эзэлж боолчлох оролдлого хийснийг ийм амархан мартаа юу? Эх орноо хамгаалсан, тэрбайтугай наашаа дайрсан япон хүмүүсийн зарим нь амьд сэрүүн байна. Япончууд биднийг яаж дарлаж байгааг тэвчсээр байг

Avatar

Зочин 2018-12-10 66.181.190.190

Buh hun buduun ovsend gedegde \nBidnii soyel tednii handlaga shal oor yum bgaan \nHuch bayararaaa gargadag undesnii tulaan gej haa j bdgui bolood bgan bishuu. . \nZaluun nasandaa aarhana gedeg baigalii \nhuuli yumdaa \n saihanshde Huuliar busdiin erh cholond haldah geed uls ulsd bdag baih \n Tehdee l er hun bol er hun l bdagimdaa

Avatar

MIK 2018-12-10 202.21.98.170

ТАКАШИ Л ҮНЭН ЮМ ХЭЛСЭН БАЙНА

Avatar

Зочин 2018-12-10 202.9.43.231

Сумо диктатуртайгаа байвал гоё шдээ

Avatar

Монголойд 2018-12-10 2.136.17.240

Монголчууд яагаад ийм мулгуу юм бэ..бехууд нь мангар хуухнууд нь завхай гадаадад гархаараа яг румынууд шиг эр эмгуй хулгайч..царай гэж авахын аргагуй яджээхэд

Avatar

Зочин 2018-12-10 58.108.66.109

Улс төрчид нь хулгайч, янханууд болохоос ард иргэд нь ядарсан, амьдрах аргаа олж цөхөрч байгаа гэвэл илүү зөв болно...

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж