Таканохана: Туслахдаа гар хүрнэ гэдэг байж боломгүй зүйл

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Таканохана: Туслахдаа гар хүрнэ гэдэг байж боломгүй зүйл

Таканохана: Туслахдаа гар хүрнэ гэдэг байж боломгүй зүйл

Японы мэргэжлийн сүмо бөхийн Чиганоура дэвжээний бөх Таканоива А.Баасандорж туслахдаа гар хүрсэн хэрэг сүмо сонирхогчдын анхаарлын төвд байна. Тэрбээр өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч зодог тайлах шийдвэр гаргаснаа зарласан билээ.

Түүний энэхүү шийдвэр нь Японы нийгмийн ярианы гол сэдэв болж, нэг хэсэг нь яаран ийм шийдвэр гаргасан нь буруу, түр азнаад Сүмо бөхийн холбооны шийдвэрийг хүлээх байсан гэж байгаа бол зарим хүмүүс хариуцлагаа хүлээх нь зөв, гэхдээ дэвжээний удирдлагууд ч мөн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Японы зарим урлаг соёлын алдартнууд болон ахмад бөхчүүд болж буй үйл явдлын талаар ингэж дүгнэж байна.

Таканоива А.Баасандоржийн багш асан Таканохана: Хэн хэн нь миний шавь. Гэхдээ доод зиндааны бөхдөө гар хүрнэ гэдэг байж болшгүй асуудал. Сүмо бөхөөс зодог тайлаад өөр амьдралаар амьдрах тийм ч амар зүйл биш. Энэ бүхнээс маш том сургамж авсан гэж бодож байна. Гаргасан алдаагаа давталгүй  цаашдаа хичээж амьдраасай гэж хүсч байна.

Сэкивакэ асан Такаторики: Цаашид барилдахыг хүсч байсан ч хариуцлагаа хүлээгээд ийм шийдвэр гаргасан гэж байна. Залуу хүний хувьд ийм шийдвэр гаргасан нь амаргүй байсан нь гарцаагүй. Гэхдээ дэвжээний удирдлагууд, холбооны удирдлагууд ч бас тодорхой хариуцлага хүлээх ёстой биш үү.

Манга зураач Мицүрү Якү :Сүмогийн холбооны шийдвэрийг хүлээсэн бол дэвжээний удирдлагууд ч хамт шийтгүүлэх байсан. Таканохана түрүүлээд зодог тайлах шийдвэр гаргаснаар дэвжээний удирдлагууд шийтгэлээс мултарч чадлаа. Түүнийг Хакүхотой барилдахыг би харах дуртай. Тэдний барилдаан үнэхээр сонирхолтой байдаг. Миний хувьд үнэхээр харамсалтай байна.

Телевизийн хөтлөгч, дуучин Вада Акико: Хүнд зодуулсан хүн өөрөө хүн зодно гэдэг байж боломгүй алдаа. Сүүлийн үед Таканоханагийн шавь нар ар араасаа хэрэгт холбогдож байгаа нь харамсалтай.

Хошин шогийн жүжигчин, телевизийн хөтлөгч Мацүмото Хитоши: Сүүлийн үед сүмогийнхний дунд болж байгаа асуудлуудыг ойлгоход бэрх болж байна. Хэн нь хэн бэ гэдгийг ялгах үнэхээр хэцүү байна.

Кино найруулагч Такэши Китано: Сүмогийн холбооныхон түүнийг зодог тайлах хүртэл яагаад чимээгүй байсан юм бэ. Зодог тайлах бол хамгийн эцсийн шийтгэл байх ёстой. Үнэндээ энэ мэт ганц нэг цохиулах асуудал энэ спортод байх л асуудал гэж бодож байна. Одоогийн Сүмогийн холбооны дарга удирдлагууд ч энэ замаар явж ирсэн. Одоо цаг үеэ дагаад жаахан зүйл болсон ч шууд л хүчирхийлэл гэдэг болсон байна. Ах захаа хүндэтгэх, туслахууд гэдэг ойлголт хаана ч байдаг. Урлагийнханд ч бий.

 

Эх сурвалж: yahoo.co.jp

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж