Монголын Ан Агнуур, Загасчлалын үндэсний анхдугаар чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Монголын Ан Агнуур, Загасчлалын үндэсний анхдугаар чуулган боллоо

Монголын Ан Агнуур, Загасчлалын үндэсний анхдугаар чуулган боллоо

Монголын ан агнуурын холбооноос “Нутгийн иргэдэд түшиглэсэн зэрлэг амьтны хамгааллын менежментийг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт болон “Ан агнуур, загасчлалын үндэсний анхдугаар чуулганыг  БОАЖЯ, ХААИС-тай  хамтран Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 2018 оны 12-р сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Арга хэмцээг БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа нээж үг хэллээ.

Тус арга хэмжээнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий зэрэг аймгуудын агнуурын бүс нутгийн төлөөлөл оролцов.

БОАЖЯ-наас зохион байгуулж буй чуулганаар БОАЖЯ-ны мэргэжилтэн Н.Жамьянхүү “Монгол Улсын ан агнуур, загасчлалын эрхзүйн орчин, уламжлал, өнөөгийн байдал-ын талаар, МУИС-ийн профессор, Монголын Ан агнуурын холбооны тэргүүн Р.Самьяа “Агнуурын нөөцийн менежментийг боловсронгуй болгох арга зам” сэдвээр илтгэл тавилаа.

Мөн Геоэкологийн хүрээлэнгийн доктор Б.Мэндсайхан “Монгол орны агнуурын загасны нөөц, ашиглалт, хамгаалал” сэдвээр, “Монголын загасчлах спортын холбоодын нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Тэмүүжин “Монголын загасчлалын өнөөгийн байдал, ололт амжилт, цаашдын зорилт”-ын талаар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Чуулганаар манай улсад агнуур зүйн салбарын мэргэжилтэн бэлтгэх боломж, олзворын ангийн уламжлал, олон улсын туршлага, агнуурын бүс нутгийн менежмент зэрэг ан агнууртай холбоотой олон асуудлыг хөндөж, мөн ан агнуурын үзэсгэлэн гарав.

Уг арга хэмжээ нь улсдаа анхных гэдгээрээ онцлог юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж