Эртээ урьдын цагт Монгол гэж улс байжээ!

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Эртээ урьдын цагт Монгол гэж улс байжээ!

Эртээ урьдын цагт Монгол гэж улс байжээ!

Бороо орохоор л байшинтай болохыг хүсдэг болжморын тухай үлгэр байдаг даа.  "Эртээ урьдын цагт нэгэн залхуу болжмор амьдран суудаг байжээ.  Бороо оронгуут "Тий, тий маргааш жинхэнээсээ байшинтай болно доо". Маргааш нар гарч гэнэ.  Болжмор байшингаа мартаад модны оройд наранд гэдсээ ээгээд хэвтэж гэнэ. Үдэш болж бороо орлоо. Болжмор маргааш нар гарахаар жинхэнээсээ байшин барина гэж дахиад л мөрөөдөж гэнэ.

Ийм нэгэн үлгэрийг хүүхдүүд сайн мэднэ. Үлгэр лугаа адил өвөл болохоор л утаа гэж шуугиад эхэлдэг, зун болохоор таг мартчихдаг нь монголчууд бидний гэм биш зан. Болжмор шиг өвөл болохоор л утаагаа яах вэ гэж халагласан, харамссан хүмүүс олон.  Харин хавар болонгуут ихэнх нь утаагаа мартаад, зун нь найр наадам хэсээд, намар нь улстөржөөд явчихдаг. Утаа нь бахь байдгаараа улам л өтгөрсөөр. Ийм нэгэн залхуу монголчууд эртээ урьдын цагт амьдардаг байжээ гэж үлгэр эхэлбэл яана билээ.   Үлгэрээс сурах юм их бий, үлгэрээс авах юм их бий гэж.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж