Академичдын зөвлөгөөн боллоо | News.MN

Академичдын зөвлөгөөн боллоо

Академичдын зөвлөгөөн боллоо

Академичдын зөвлөгөөн боллоо

Ирэх пүрэв гаригт ШУА-ийн ээлжит “Их чуулган” хуралдах болсонтой холбогдуулан өнөөдөр академичдын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд 30 гаруй академич оролцож ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Их чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

Тэрбээр энэ удаагийн чуулганаар шинэ академичдыг сонгон шалгаруулахдаа  залуу үеийг дэмжих, гишүүдийн тоог Засгийн газраас тогтоож өгсөн тоонд ойртуулах, нэр дэвшигч нь дэлхийн болоод монголын шинжлэх ухааны хөгжилд ямар бодит хувь нэмэр оруулсныг харгалзаж саналаа өгөхийг ШУА-ийн удирдлагын зүгээс хүсч байгаагаа академичдад танилцуулсан юм.

Академичдын төлөөлөл залуу үеийг дэмжихийг сайшааж, цаашид гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа эрдэмтдээ ШУА-ийн гишүүн болгох, эрдэмтдийнхээ хийсэн бүтээснийг сурталчлах, их,дээд сургууль ШУА-ийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэсэн  саналуудыг хэлсэн байна.

Эх сурвалж: ШУА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ШУА-г татан буулгах хэрэгтэй 2018-12-10 65.49.68.170

ШУА-г татан буулгах хэрэгтэй. Албан тушаал, эрх мэдлийн төлөө авилгал хээл хахууль цогцоороо хөгжиж байгаа газар гэдэг.

Avatar

2 of 2 2018-12-10 130.225.98.207

Тиймээс академийн гишүүн болох хүн өмнөх академичийн хийсэн ажлаас илүүг хийж байж л гишүүн болдог (барууны олон академийн зарчим)-ийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ залуусаа дэмжихгүй гээд хаашаа явах билээ, залуус байхгүй бол эд нар хэн ч биш шүү дээ. Зангарагтай том Проф. энэ дотор яг үнэндээ байдаггүй.

Avatar

1 of 2 2018-12-10 130.225.98.207

Академич бол ердөө л гишүүнчлэл. Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж саяхныг хүртэл сурвалжлагч болон жинхэнэ гишүүн болгодог байсан ч одоо энэ залуу эрдэмтний квот энэ тэр гэх юм орж ирдэг боллоо, Үнэхээр хийсэн ажилтай бол залуу хөгшин хамаарахгүй гишүүн болох нь нээлттэй байх хэрэгтэй. ГЭВЧ, одоогийн академич нар саналаа худалддаг болсон. Урд нь дургүй таарамжгүй хүнээ эсвэл үр хүүхэд (Бираагийн Арьяагийн жишээ), шавь нарыг зориуд хааж боодог байсан бол одоо зүгээр л худалддаг болсон

Avatar

шар сахалт ба буурал сахалт 2018-12-10 103.14.38.130

Эрх мэдэлгүй асман бүтэцтэй гэж гонгидог ч ерөнхий сайдаас давсан эрх бүхий Ерөнхийлөгчтэй\nЦаг үеийн хурдаас залуу судлаачид нь санхүүгийн хүндрэлээс урам нь хугарсан\nУтааны хэмжээг гэрээ дулаалж бууруул гэж даанч ичмээр Академик сургаальтай \nШинжлэх ухааны салбараа шалд нь буулгах менежменттэй \nИйм удирдлагыг Акадеич хэмээх алдар хүндтэй Д.Рэгдэлийн Баг явуулж байна \nӨмнөх ерөнхийлөгч Ийм бодлого хэрэгжүүлж байсан уу. 2.5 тэрбум төгрөгөө идэх гэж байгаад чадалгүй хураалгасан гэнэ

Avatar

Доржготов мэтийн хор найруулагч академич бол 2018-12-10 65.49.68.154

Доржготов, Рэгдэл мэтийн хор найруулагч академич бол ШУА-г мөнгө болгож, албан тушаал наймаалцаж хиртүүлж байгаа ёстой бузрын хүмүүс. Хүрээлэнгүүддээ өөрийн хүмүүсээр захирал тавьж, улаан цагаандаа гарч, бөөн шүүх болж болж зарим нь шийдэгдэж зарим нь их мөнгө өгсөн болоод тэрүү шийдэж өгөхгүй бга нт маш том хээл хахууль энд бгаг нотолж байна. Зарим хүрээлэнгийн суурь судалгааг албаар унагааж нэг салбарт хэд дахин сэдэв нэмж өгч дураараар аашилж бн. Зарим захирал нь найзыгаа ажилд авчихаад нэмж

Avatar

Зочин 2018-12-10 202.72.245.206

ХА ХА АКЕДЕМИК Ш/У-ГҮЙ БАЙЖ ЯАСАН Ч ОЛОН АКАДЕМИЧТЭЙ ЮМ БЭ ЛЭЭ НӨГӨӨ АРМИГҮЙ ҮЙ ТҮМЭН ГЕНЕРАЛЬТАЙ Л АДИЛХАН ЮМ ДАА

Avatar

Зочин 2018-12-10 64.119.19.12

Чулуунд амжилт хүсье

Avatar

Засгийн газар 2018-12-10 202.21.127.160

Нэг юу нь мэдэгдэхгүй байгууллагын гишүүний тоог засгийн газар тогтоодог гэнэ үү, энэ бол маш гаж үзэгдэл, ер нь Монголын бүх эрдэмтдийг эрэмблэх хэрэгтэй. Академийн тэргүүлэгчид гэж юу ч хийдэггүй юу ч чаддаггүй, ялсан анмын байр, засгийн ордноор эргэлдэж өөрсдийн эрх ашгийг элдэв хууль, тогтоолд шингээж Монголын нийгмийг сорж амьдаргчид шүү, та нар өөрсдийгөө л бодно, залуу үе чинь хөөрхий биш үү

Avatar

Улам хүчтэй нурна 2018-12-10 202.21.127.160

Энэ байгууллага хэдий чинээ хор найруулна, төдий чинээ хүчтэй унана. Шинжлэх ухааны доктор гэвэл Байгаль шинжлэлээр доктор хамгаалсан гэж ойлгоно. Түүнийг нь Ph.D (Sci.) гэж бичнэ. Үүний нэгэн адил Хөдөө аж ауйнх бол Ph.D (Agr.), Инженерчлэл бол Ph.D (Eng.), Эм зүй бол Ph.D (Pharm.), Боловсрол бол Ph.D (Edu.)…гэх мэтээр шинжлэх ухааны аль салбарт докторын зэрэг хамгаалсныг тодотгоно. Монголд өөрсдөдөө олгодог академич, тэр шу-ны доктороо болих болоогүй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж