Академичдын зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Академичдын зөвлөгөөн боллоо

Академичдын зөвлөгөөн боллоо

Ирэх пүрэв гаригт ШУА-ийн ээлжит “Их чуулган” хуралдах болсонтой холбогдуулан өнөөдөр академичдын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд 30 гаруй академич оролцож ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Их чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

Тэрбээр энэ удаагийн чуулганаар шинэ академичдыг сонгон шалгаруулахдаа  залуу үеийг дэмжих, гишүүдийн тоог Засгийн газраас тогтоож өгсөн тоонд ойртуулах, нэр дэвшигч нь дэлхийн болоод монголын шинжлэх ухааны хөгжилд ямар бодит хувь нэмэр оруулсныг харгалзаж саналаа өгөхийг ШУА-ийн удирдлагын зүгээс хүсч байгаагаа академичдад танилцуулсан юм.

Академичдын төлөөлөл залуу үеийг дэмжихийг сайшааж, цаашид гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа эрдэмтдээ ШУА-ийн гишүүн болгох, эрдэмтдийнхээ хийсэн бүтээснийг сурталчлах, их,дээд сургууль ШУА-ийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэсэн  саналуудыг хэлсэн байна.

Эх сурвалж: ШУА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж