Улсын начин Л.Лха-Очир түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.03.03-нд нийтлэгдсэн

Улсын начин Л.Лха-Очир түрүүллээ

Завхан аймгийн сар шинийн золголтын үйл ажиллагаа гуравдугаар сарын 2-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Золголтонд зориулсан Завханы аймгийн харьяат 48 бөхийн барилдаан болов. Барилдаанд улсын начин Л.Лха-Очир, аймгийн арслан Ж.Сүхбат нараар магнайлуулсан улс аймаг, сумын цолтой 48 бөх зодоглосноос Алдархаан сумын харьяат улсын начин Л.Лха-Очир түрүүлж, Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Чимэдвандан үзүүрлэж, Отгон сумын харьяат аймгийн заан Т.Бэгзсүрэн шөвгийн гуравт шалгарав. Дунд шөвөгт Шилүүстэй сумын харьяат аймгийн арслан Ж.Сүхбат, Дөрвөлжин сумын харьяат аймгийн арслан П.Батмөнх, Баянтэс сумын харьяат аймгийн харцага Э.Баасандорж нар үлдлээ.

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж