Японы ирээдүйн хатан өөртөө "итгэлгүй" байна гэжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Японы ирээдүйн хатан өөртөө "итгэлгүй" байна гэжээ

Японы ирээдүйн хатан өөртөө "итгэлгүй" байна гэжээ

Өдгөө 84 настай Японы хаан Акихито эрүүл мэндийн шалтгааны улмаас хаан ширээгээ шилжүүлэн өгөхөөр болсон бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сард Японы угсаа залгамжлах ханхүү Нарухито хаан ширээнд залрах юм. Үүнтэй холбоотойгоор түүний гэргий, Масако гүнж улсын хатан болохдоо “итгэлгүй” байгаа тухайгаа ярьжээ.

Масако гүнж сэтгэл санааны асуудлын улмаас олон жилийн турш эмчилгээ хийлгэж байсан бөгөөд саяхнаас л төрийн ажилд оролцох болсон байна. Тэрбээр 1993 онд Нарухито ханхүүтэй гэрлэхээсээ өмнө Харвард болон Оксфордын их сургуульд дээд боловсрол эзэмшин, дипломатын албан тушаалыг хашиж байв. Харин хааны гэр бүлийнхний амьдрал, ёс жаяг түүнд хэтэрхий их дарамт үзүүлснээс эрүүл мэндийн асуудалтай тулгарчээ. Түүний 55 насны төрсөн өдөр саяхан болсон бөгөөд энэ үеэр “Бие минь бага багаар сайжирч байгаа учраас ажилдаа илүү анхаарал хандуулах болно” хэмээн мэдэгдэл хийсэн аж.

Угсаа залгамжлах хунтайж Нарухито нь Масако Овадатай 1986 онд Испанийн гүнжийн цайны ёслол дээр анх уулзсан байна. Тухайн үед, мэргэжлээ гаргууд эзэмшсэн, олон хэлээр чөлөөтэй ярьдаг Масако Овада аль хэдийн өндөр цол хэргэмтэй дипломат болоод байжээ. Тэрбээр хааны удмын хүнтэй гэрлэх тухайд санаа зовж, зүрхшээж байсан ч 1993 онд хуримаа хийсэн байна. Ханхүү анх гэрлэх санал тавих үедээ “хааны ордон доторх амьдрал амаргүй, айж балмагдах явдал цөөнгүй тохиолдох болно. Гэсэн ч би чамайг бүх насаараа хайрлаж, хамгаалах болно” гэж хэлсэн хэмээн Масако гүнж хожим нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Гэрлэлтийн дараа ордны амьдралд дасахгүй хэцүү цаг үеийг өнгөрөөсөн ч хүүхэд, жирэмслэлттэй холбоотой асуудлууд түүний сэтгэл санаа, эрүүл мэндэд гүнзгий нөлөөлсөн аж. Тухайлбал, Масако гүнж 1999 онд хөл хүнд болж байсан ч зулбасан төдийгүй 2001 онд эмэгтэй хүүхэд төрүүлснээр бусад хүмүүсийн зүгээс ирэх дарамт нь улам нэмэгдсэн аж. Угсаа залгамжлах ханхүү Нарухито, Масако гүнж нар өдгөө нэг л хүүхэдтэй юм.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж