А.Баасандорж: Сүмод үлдэхийг хүсч байсан ч хариуцлагаа хүлээхээр шийдсэн | News.MN

А.Баасандорж: Сүмод үлдэхийг хүсч байсан ч хариуцлагаа хүлээхээр шийдсэн

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

А.Баасандорж: Сүмод үлдэхийг хүсч байсан ч хариуцлагаа хүлээхээр шийдсэн

А.Баасандорж: Сүмод үлдэхийг хүсч байсан ч хариуцлагаа хүлээхээр шийдсэн

Холбоотой мэдээ

Таканохана: Туслахдаа гар хүрнэ гэдэг байж боломгүй зүйл

Таканохана: Туслахдаа гар хүрнэ гэдэг байж боломгүй зүйл

Доод зиндааны бөхөд гар хүрч, сүмо бөхийн дэгийг зөрчсөн А.Баасандорж Бямба гаригт /2018.12.08/ зодог тайлах шийдвэр гаргаснаа албан ёсоор зарласан байна. Фүкүокад болж буй өвлийн тойргийн барилдааны үеэр өөрийн барилддаг чиганоура дэвжээний доод зиндааны бөхийг хэлсэн зүйлийг нь мартсан гэж буруутган 4-5 удаа нүүрэнд нь цохиж гэмтээснийх нь хариуд Японы сүмо бөхийн холбооноос эхний ээлжинд түүнийг өвлийн тойргийн барилдаанаас чөлөөлж, цаашид хэрхэн шийтгэл оноох талаар ярилцаж байсан билээ. Харин 28 настай Таканоива А.Баасандорж шийтгэлээ хүлээн сүмод үлдэх боломж байсан ч хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж, өөрийн гэм буруутай үйлдлийнхээ төлөө зодог тайлах өргөдлөө Сүмо бөхийн холбоонд өгсөн юм. Холбооны тэргүүн Хаккакү ояаката “Үнэхээр зодог тайлахаар шийдсэн гэж үү” гэж хэд хэдэн удаа баталгаажуулсны эцэст өргөдлийг хүлээн авсан гэнэ. Чиганоура дэвжээний багш нь түүнийг үргэлжлүүлэн барилдахыг ятгасан ч тэр нэгэнт шийдсэн гэдгээ хэлсэн байна.

Сүмо холбооны удирдах зөвлөлийн гишүүн Шибатаяма “Таканоива зодог тайлахаар хатуу шийдсэн байсан тул шийдвэрийг нь хүндлэн үзсэн. Холбооноос сүмочдын дундах бие махбодийн хүчирхийлэл, дарамтыг үндсээр нь устгахаар ажиллаж байсан үед ийм хэрэг гарсан нь тун харамсалтай” гэж мэдээлжээ.

Таканоива А.Баасандорж Бямба гаригт /2018.12.08/ өөрийн дэвжээндээ хэвлэлийн бага хурал хийх үеэр сэтгүүлчидтэй ийнхүү ярилцсан байна.

-Яагаад заавал зодог тайлах шийдвэр гаргасан бэ?

-Би сүмогийн дэвжээндээ үлдэж, өөрийн чадах хүртлээ амжилт гаргахыг маш их хүсч байсан. Гэхдээ би өөрийн хийсэн буруутай үйлдлийнхээ хариуцлагыг хүлээхээр хатуу шийдсэн.

-Энэ шийдвэрийг хэзээ гаргасан бэ?

-Өчигдөр шийдсэн.

– Та өөрөө нэг жилийн өмнө ийм хэргийн хохирогч болсон. Гэтэл яагаад өөрөө ийм хэрэг үйлдэх болов?

-Сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй нь миний буруу.

-Та хохирогчтой ярьсан уу?

-Тийм ээ. Ярьсан. Уучлалт гуйсан.

-Чиганоура дэвжээний багшдаа хандаж хэлэх үг бий юу?

-Биднийг дэвжээндээ хүлээн авсанд маш их баярлалаа. Чадах чинээгээрээ сайн шавь нь байхыг хичээсэн ч ийм шалтгаанаар явах болсонд үнэхээр уучлаарай.

-Тэгвэл өмнөх дэвжээний багш Таканоханад юу гэж хэлэх вэ?

-Маш их талархаж явдаг гэдгээ хэлье дээ.

-Түүнтэй холбоо барьсан уу?

-Холбогдоод уучлалт гуйсан.

-Сүмо бөхтэй холбоотой таны хамгийн сайхан дурсамж юу вэ?

-Өдөр бүр бэлтгэлээ дуусчхаад хөлсөө арчаад дэвжээнийхэнтэйгээ хамт суух л хамгийн сайхан байдаг байсан.

-Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Бүх зүйл гэнэтийн байсан учир энэ талаар одоохондоо бодож амжаагүй байна.

-Та хэрэг гарах үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу?

-Оройн хоолны үеэр нэг лааз шар айраг уусан байсан.

-Ямар нэгэн эмийн бодис хэрэглэсэн байсан уу?

-Ханиадтай байсан учраас ханиадны эм уусан.

-Өөрийн эцэг эхдээ хандаж хэлэх үг байна уу?

-Төрүүлж өсгөсөнд баярлалаа. Буруу зүйл хийж сэтгэлийг нь зовоож байгаад уучлаарай.

Эх сурвалж: www.daily.co.jp

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-10 202.9.43.42

Buruu setgeleer ih mungutei bolson ni zohisoguidee

Avatar

ЭНХЭЭ 2018-12-10 70.69.224.160

Хүн нэрээ тогос өдөө гэдэг.Алдаагаа засаж ард түмэндээ харуулах хэрэгтэй

Avatar

Монголжин 2018-12-10 70.69.224.160

Монголчуудынхаа нэрийг баасдчихлаа даа даанч яав даа

Avatar

Зз 2018-12-10 202.126.89.64

Наанаа үлддиймүү эсвэл цаашаа л яваарай. Битгий ирээрэй баас минь!

Avatar

Зочин 2018-12-10 66.181.160.50

ама гэж дүрдээ итгэсэн гарыг нам ш*** гарууд энд зөндөө дөө.батбаяр гэж алиалагч бн.шал согтуу ч бүгдийг нам шаана

Avatar

Bat 2018-12-10 66.181.189.82

Hairan avargiig min hatgaj bj huulugsun. Muugaa medehgv hvn zodono. Ireed uls turch bolchihvide

Avatar

Зочин 2018-12-10 2.136.17.240

Баяр наадмыг тултал нь хийдгээ ч болимоор юм.ж:шинэ жилийг архидаж палааж гоонж бэлдэж эргуутдэгээ..ёвропууд еерсдее гэр булээрээ сайхан хооллоолл енгереех юм.еерсдее ч тоохгуй баярыг нь ухтэл архидан тэмдэглэж..еерсдее ч тоохгуй шашныг нь уйлан чарлалдан шутэж ААВАА НАМАЙГ АШИГЛААЧ ..гм.энэ тэнэглэлуудээ болих хэрэгтэйбайнаа

Avatar

Зочин 2018-12-10 103.229.121.219

Нэгнийхээ нуруу руу хутгалж ард нь үлдэхээр хэрэв хүн л юм бол хоол хоолойгоор давахгүй л дээ. Таарсан тэрэгний дугуйнууд. Гэхдээ чамд их баярлаж байна. Монголчуудын увайгүй чанарыг сумогийн ертөнцөд эртхэн нээсэн нь их сайн болсон. Дараагийн удаа Дагвадоржтонгууд, Бямбадоржтонгууд тэрчлэн таны жишээний хүмүүс дахин монголын нүүр царайг гутаахгүй байх болов уу. Амжилт.

Avatar

Зочин 2018-12-10 150.129.141.249

Тухайн ард түмний үндэсний уламжлалт философи гэж байдаг. Жишээ нь, хятадын Күнзийн сургааль нь ахас дээдсээ хүндлэх, захирах-захирагдах ёсыг чанд дагаж мөрдөх, ёс суртахууны хэм хэмжээнүүдийг биелүүлэх г.м. хуулинд бичих боломжгүй маш чухал зохицуулалтыг хүүхэд ухаан орох цагаас нь тархинд нь суулгаж өгдөг. Японд жишээ нь, хүүхдийг багаас нь хавь ойрын хүмүүст саад хийж болохгүй гэж хатуу сургадаг учраас олон сая хүн ам нь шигүү нягт орчинд эв эетэй амьдраад хөгжөөд байна! Гэтэл монголчууд яаж

Avatar

Зочин 2018-12-10 150.129.141.249

Гэтэл монголчууд яаж байна? Алхам тутамд бие биендээ саад болно, лифтэнд, гудамжинд, гэртээ!!! Ах зах гэж огт мэдэхээ больж!!! Эцэг шигээ ахмад хүнийг залуус үеийн юм шиг харааж зүхнэ, зодох гэж дайрна! Ёстой л 2 хөлтэй адгуус болжээ!!! Үүний шалтгаан, засах арга замыг социологчид судалж төр засагт санал оруулах хэрэгтэй байна!! Төр засаг нь өөрөө моралийн ялзралын үлгэр дууриал үзүүлээд байхад иргэд яаж өөдтэй байх билээ? Энэ мөн нэг шалтгаан нь!! Гэх мэтээр асуудал их байна даа, та минь!!!???

Avatar

maiga 2018-12-10 182.160.34.161

бяртай залуу бсандаа

Avatar

Хаян 2018-12-10 202.9.45.45

Хайран сайхан сумо бөхийн ирээдүй. Япончууд ч ер нь Монголчуудыг дэвжээн дээр барахгүйгээ мэдээд нэг нэгээр нь цөмөөд байх шиг санагдаж байна шүү.

Avatar

Зочин 2018-12-10 150.129.141.249

Мунхаг амьтан хардахын донтой байдаг!!! Ухаан хүрэхгүй болохоор өөрөөс нь илүү ухаантай хүн өөрийг нь яаж залилах, хохироох гэж байгаа бол гэж хий дэмий л хардаж сэрдэж байдаг сэтгэцийн өвчтэй байдаг юм!!!

Avatar

Монгол улсын иргэн 2018-12-10 104.238.62.99

Монголчууд бидний байгаа нь энэ.
Ухаантай гэх үү, тэнэг гэх үү? Бидний олонхи нь ийм л хүмүүс.
21 дүгээр зуунд амьдарч байгаа хүн төрөлхтний ихэнхээс үнхээр ялгаатай.
Муу зүйлийнх нь горыг хувь хүн, бусад монгол хүмүүс л эдэлдэг учираас яалтай ч бил ээ???????

Avatar

Бид Ялав медальтай дайчны хүү 2018-12-10 203.91.114.244

аа биз дээ? Олон арван сая мал ХААН банкинд барьцаанд, бүх хүн Мобикомд төлбөр төлж, алтны нинжанууд ХААН банкинд алт тушааж эдгээрийн цаана байгаа япончуудын ашгийг нь өсгөж байна. Түвшинбаяр нэг японыг давахтай зэрэг хамах мэхийг хорьж, цаагуураа монгол жудочдын амжилтыг хаах арга хэмжээ авсан нь саяхан. Дотроо зорилготой, наанаа дипломатч байцгаа. Зарим маань япончуудын хошногыг долоосон хэвээрээ байж болно, гэхдээ бодлоготойгоор.

Avatar

Зөчин 2018-12-10 104.238.62.99

Бусдыг муулаад өөрсдөө сайжрахгүй. Хүний газарт хоол мөнгө олох гэж очсон нь үнэн шдээ.

Avatar

Бид Ялав медальтай дайчны хүү 2018-12-10 203.91.114.244

Японыг зодож, их сайн, яагаад буруутгаад байна? Нээрээ, наанаа ингэх хэрэгтэй, харин цаагуураа бол энэ хөвгүүний зөв. Эцэг дээдсийн, ер нь бүх монголчуудын марталгүй санаж явдаг зорилгын өчүүхэнийг ядаж нэг японы нүүрэнд хүрч гүйцэлдүүлж. Олигтой цохиогүй нь харамсалтай. 1930-40-өөд онд япончууд МУ-ыг эзэлж боолчлох оролдлого хийснийг ийм амархан мартаа юу? Эх орноо хамгаалсан, тэрбайтугай наашаа дайрсан япон хүмүүсийн зарим нь амьд сэрүүн байна. Япончууд биднийг яаж дарлаж байгааг тэвчсээр байг

Avatar

Зочин 2018-12-10 58.108.66.109

Одоо тэгээд тэр хавиараа ажил олж хийгээд амьдарсан нь дээр биздээ, Монголд ирвэл хувь заяаныхаа золиос болж мэднэ…

Avatar

Зочин 2018-12-10 202.179.25.114

Давгадорж сагсуу мэт болов ч харин ч ухамсартай бөх байж.

Avatar

хүг 2018-12-10 112.72.12.5

энэ хэнд ямар хаатай юм бид эндээ тэд тэндээ

Avatar

Зочин 2018-12-10 202.21.115.165

Zodog tailuulah ene ter gej ug bol japand baihguil dee shuud huuh shiidver l gargasan baiha.

Avatar

м 2018-12-10 66.181.166.72

Амагийн гай дараагийн дүү нарт ирж байна даа. Амагийн үйлийн үрийг эдэлжээ

Avatar

зочин 2018-12-10 66.181.166.196

Одоо энэ нөхөрт зовлогоо зовоогоод байх хэрэг байхгүй ш дээ, хийдгээ хийгээд шан харамжыг нь хүртээд мөнгөтэй болчихсон ш дээ

Avatar

Зочин 2018-12-10 66.181.183.24

uiliin uree gej

Avatar

Зочин 2018-12-10 202.55.183.108

Үйлийн үр гэж ийм юм байдаг

Avatar

Баасанд орж 2018-12-10 66.181.161.48

Баасанд орж

Avatar

Зочин 2018-12-10 66.181.161.48

holdvv s**

Avatar

Дорж 2018-12-10 103.212.119.112

Хоол ховор байхад энэ махаар яана аа. Тэндээ далд ор.

Avatar

Шээсэндорж 2018-12-10 122.201.31.115

Ингэх байсан юм бол Бямбадоржид томорч, зэрэгцэж утсаар яриад байх шаардлага юу байсан юм?
Таканоханагаас авсан мөнгөө үрэхээр шийдэж зодог тайлав уу?

Avatar

Монголойд 2018-12-10 213.143.46.106

Монголчууд яагаад ийм мулгуу юм бэ..бехууд нь мангар хуухнууд нь з**х*й гадаадад гархаараа яг румынууд шиг эр эмгуй хулгайч..царай гэж авахын аргагуй яджээхэд

Avatar

bumbarash 2018-12-10 66.181.183.24

100% demjij bna, mongolchuudaasaa ichej uhedeg gadaad bhdaa

Avatar

Zochin 2018-12-10 103.229.121.109

Chamaas ch gesen busad mongolchuud ichdeg l baih daa. Adilhan mongol hun baij negendee tuslaad buruu uildliig ni zasaad uguhiin orond icheed holuur yavdag chamaig ch gesen gadniihan uher mongol l gej baigaa shd.

Avatar

Зочин 2018-12-10 202.21.106.132

CHINII ZINDAA DANDAA HOG SHAARNUUDIINH NI TUVSHIN UM BNA L DAA. OORINHOO ZINDAAG MEDE J AV

Avatar

Зочин 2018-12-10 202.21.106.112

Зориуд сумогоос явмаар санагдаад хүн зодсон юм биш үү.

Avatar

Zochin 2018-12-10 202.21.106.127

Teneg, ooroo bas hund zoduulj baij yagaad surga.j a daggui yum, teneg sumochi

Avatar

Зочин 2018-12-10 202.21.127.169

bolj dee muu teneg bandi

Avatar

Зочин 2018-12-10 202.70.41.114

Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж

Avatar

Зочин 2018-12-10 202.170.68.38

odoo yay gex ve deee…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж