А.Баасандорж: Сүмод үлдэхийг хүсч байсан ч хариуцлагаа хүлээхээр шийдсэн

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

А.Баасандорж: Сүмод үлдэхийг хүсч байсан ч хариуцлагаа хүлээхээр шийдсэн

А.Баасандорж: Сүмод үлдэхийг хүсч байсан ч хариуцлагаа хүлээхээр шийдсэн

Холбоотой мэдээ

Таканохана: Туслахдаа гар хүрнэ гэдэг байж боломгүй зүйл

Таканохана: Туслахдаа гар хүрнэ гэдэг байж боломгүй зүйл

Доод зиндааны бөхөд гар хүрч, сүмо бөхийн дэгийг зөрчсөн А.Баасандорж Бямба гаригт /2018.12.08/ зодог тайлах шийдвэр гаргаснаа албан ёсоор зарласан байна. Фүкүокад болж буй өвлийн тойргийн барилдааны үеэр өөрийн барилддаг чиганоура дэвжээний доод зиндааны бөхийг хэлсэн зүйлийг нь мартсан гэж буруутган 4-5 удаа нүүрэнд нь цохиж гэмтээснийх нь хариуд Японы сүмо бөхийн холбооноос эхний ээлжинд түүнийг өвлийн тойргийн барилдаанаас чөлөөлж, цаашид хэрхэн шийтгэл оноох талаар ярилцаж байсан билээ. Харин 28 настай Таканоива А.Баасандорж шийтгэлээ хүлээн сүмод үлдэх боломж байсан ч хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж, өөрийн гэм буруутай үйлдлийнхээ төлөө зодог тайлах өргөдлөө Сүмо бөхийн холбоонд өгсөн юм. Холбооны тэргүүн Хаккакү ояаката “Үнэхээр зодог тайлахаар шийдсэн гэж үү” гэж хэд хэдэн удаа баталгаажуулсны эцэст өргөдлийг хүлээн авсан гэнэ. Чиганоура дэвжээний багш нь түүнийг үргэлжлүүлэн барилдахыг ятгасан ч тэр нэгэнт шийдсэн гэдгээ хэлсэн байна.

Сүмо холбооны удирдах зөвлөлийн гишүүн Шибатаяма “Таканоива зодог тайлахаар хатуу шийдсэн байсан тул шийдвэрийг нь хүндлэн үзсэн. Холбооноос сүмочдын дундах бие махбодийн хүчирхийлэл, дарамтыг үндсээр нь устгахаар ажиллаж байсан үед ийм хэрэг гарсан нь тун харамсалтай” гэж мэдээлжээ.

Таканоива А.Баасандорж Бямба гаригт /2018.12.08/ өөрийн дэвжээндээ хэвлэлийн бага хурал хийх үеэр сэтгүүлчидтэй ийнхүү ярилцсан байна.

-Яагаад заавал зодог тайлах шийдвэр гаргасан бэ?

-Би сүмогийн дэвжээндээ үлдэж, өөрийн чадах хүртлээ амжилт гаргахыг маш их хүсч байсан. Гэхдээ би өөрийн хийсэн буруутай үйлдлийнхээ хариуцлагыг хүлээхээр хатуу шийдсэн.

-Энэ шийдвэрийг хэзээ гаргасан бэ?

-Өчигдөр шийдсэн.

– Та өөрөө нэг жилийн өмнө ийм хэргийн хохирогч болсон. Гэтэл яагаад өөрөө ийм хэрэг үйлдэх болов?

-Сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй нь миний буруу.

-Та хохирогчтой ярьсан уу?

-Тийм ээ. Ярьсан. Уучлалт гуйсан.

-Чиганоура дэвжээний багшдаа хандаж хэлэх үг бий юу?

-Биднийг дэвжээндээ хүлээн авсанд маш их баярлалаа. Чадах чинээгээрээ сайн шавь нь байхыг хичээсэн ч ийм шалтгаанаар явах болсонд үнэхээр уучлаарай.

-Тэгвэл өмнөх дэвжээний багш Таканоханад юу гэж хэлэх вэ?

-Маш их талархаж явдаг гэдгээ хэлье дээ.

-Түүнтэй холбоо барьсан уу?

-Холбогдоод уучлалт гуйсан.

-Сүмо бөхтэй холбоотой таны хамгийн сайхан дурсамж юу вэ?

-Өдөр бүр бэлтгэлээ дуусчхаад хөлсөө арчаад дэвжээнийхэнтэйгээ хамт суух л хамгийн сайхан байдаг байсан.

-Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Бүх зүйл гэнэтийн байсан учир энэ талаар одоохондоо бодож амжаагүй байна.

-Та хэрэг гарах үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу?

-Оройн хоолны үеэр нэг лааз шар айраг уусан байсан.

-Ямар нэгэн эмийн бодис хэрэглэсэн байсан уу?

-Ханиадтай байсан учраас ханиадны эм уусан.

-Өөрийн эцэг эхдээ хандаж хэлэх үг байна уу?

-Төрүүлж өсгөсөнд баярлалаа. Буруу зүйл хийж сэтгэлийг нь зовоож байгаад уучлаарай.

Эх сурвалж: www.daily.co.jp

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж