Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, МҮХАҮТ, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос хамтран “Худалдаа эрхлэгчдийн үндэсний IV чуулган”-ыг энэ сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Чуулганы үеэр худалдааны салбарын хууль эрх зүйн орчин, хөгжлийн шинэчлэл хандлага, технологийн дэвшил, инноваци, салбарт тулгамдаж буй асуудал, хүний нөөцийн бодлогын талаар илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс Худалдаа Үйлчилгээний дарга Б.Эрдэнэчимэг “Худалдааны салбарын хөгжлийн шинэчлэл, хандлага” сэдвээр илтгэл тавив.
Ойн арга хэмжээний хүрээнд Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос “Их хүрээ” авардс ёслол хүндэтгэлийн цэнгүүнийг зохион байгуулж Шилдгийн шилдгүүдээ тодрууллаа.
- Шилдэг Минимаркет: Налайх дүүрэг Алсу ХХК
- Шилдэг Супермаркет: Алтан Жолоо Трейд ХХК “Сансар Сүлжээ”
- Шинэ технологи нэвтрүүлэгч: “Ой партнерс” ХХК
- Хэрэглэгчийн шилдэг худалдагч: УБТЗ Шугаман замын худалдагч Э.Буянхишиг
- Шилдэг менежер: Алтжин Бөмбөгөр Худалдааны төвийн менежер Б.Ганзориг
- Шилдэг борлуулагч: Өгөөж Чихэр Боов Б.Дэлгэрмаа
- Шилдэг худалдааны салбарыг дэмжигч: Гурван Тулга Групп тус тус шалгарлаа.
Мөн Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан тус салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж 2018 оны ШИЛДЭГ “ХАМТ ОЛОН”-оор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хүнс Худалдаа Үйлчилгээний хэлтсийг шалгаруулан “ХҮРЭЭ ЦОМ-2018”, “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагналаа гэж УБЗАА-наас мэдээлэв.
Холбоотой мэдээ