Их Британийн хатан хаан нас барвал дараах үйл явдлууд өрнөнө

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Их Британийн хатан хаан нас барвал дараах үйл явдлууд өрнөнө

Их Британийн хатан хаан нас барвал дараах үйл явдлууд өрнөнө

Их Британийн хааны удмынхан оршуулах ёслолоо хэрхэн хийх тухай маш нарийн төлөвлөгөөг биечлэн боловсруулдаг уламжлалтай байна. Учир нь 19-р зуунд хааны удмынхны олон гишүүдийн оршуулах ёслолыг дутуу дулимаг хийж байсан нь сургамж болсон юм. Тухайлбал, 1817 онд Шарлот гүнжийн оршуулгын ёслолд оролцсон олон хүмүүс согтуу байсан, 1830 онд 4-р Жорж хааны оршуулгын ёслолыг ямар ч зохион байгуулалтгүй хийсэн аж. Тиймээс анх Викториа хатан хаан 1875 онд өөрийн оршуулах ёслолын төлөвлөгөөг нас барахаасаа 26 жилийн өмнө чамбай гэгч нь боловсруулж байсан гэдэг.

Түүнчлэн Их Британийн одоогийн хатан хааны эх, зургадугаар Жорж хааны хатан Элизабет Боуз Лионыг 2002 онд таалал төгссөнийг мэдээлсэн ВВС-ийн хөтлөгч Петр Сиссон саарал хүрэм өмсөж, улаан зангиа зүүсэн нь ард иргэдийн шүүмжлэлийг ихээр хүлээж байжээ.Үүнээс сургамж аван, хатан хааныг нас барвал ВВС телевиз төдийгүй улс орон даяар юу хийх ёстой тухай тусгайлан зааварчилгааг бий болгосон байна.  Тус зааварчилгааг “Лондонгийн гүүр – ажиллагаа” хэмээн нэрлэдэг бөгөөд 1960-аад онд хатан хаан өөрөө боловсруулж байсан аж.

“Лондонгийн гүүр- ажиллагаа”-нд тусгагдсанаар Хатан хааныг нас барсан тухай мэдээг Ерөнхий сайд, хатан хааны хувийн нарийн бичиг ноён Кристофер Гейдтээр дамжуулан олон нийтэд хүргэсний дараа хатан хааныг төрийн тэрүүн хэмээн үздэг 15 улс болон 36 хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудад мэдээлнэ.

Олон нийтэд тус мэдээг зарлах ажлыг ВВС суваг гүйцэтгэдэг уламжлалтай. Түүнчлэн хатан хааны бие маш тааруу болсон тохиолдолд ВВС болон бусад мэдээллийн агентлагуудаар дамжуулан, ард түмэнд мэдээлэл хүргэнэ. Телевизийн хөтлөгчид гашуудлын мэдээг зарлахдаа хар өнгийн хүрэм, цагаан цамц, хар зангиа зүүж, зөөлөн өнгө аястайгаар мэдээг унших учиртай аж. ВВС телевизийн хөтлөгчдөд гашуудлын мэдээг хэрхэн зарлах тухай зааварчилгаа, сургалтыг ч хийж байсан гэнэ.

Олон нийтэд гашуудлын мэдээг зарласны дараа телевизийн хөтөлбөрүүдийг танаж, гадаад улс оронд явуулж буй цэргийн операцуудыг түр зогсоох арга хэмжээ авдаг байна. Тухайлбал,  тавдугаар Жорж хааныг нас барахад ВВС телевиз оршуулгын ёслол дуусах хүртэл инээдмийн хөтөлбөрүүдийг хориглосон байна. Мөн хатан хааныг нас барсан өдөр албан байгууллагын ажлыг эрт тараах юм. Хатан хааныг нас барсны дараа 12 өдрийн турш улс орон даяар гашуудал зарлаж, төрийн тугийг хагас бөхийлгөнө.

Оршуулах ёслол болох өдөр Лондоны хөрөнгийн бирж болоод арилжааны банкууд хаалгаа барина.

Хатан хааны цогцсыг Вестминистрийн ордонд дөрвөн өдрийн турш байлгаж, олон нийт түүнд хүндэтгэл үзүүлнэ. Энэ үеэр 200 мянга гаруй хүн ирнэ. Үүний дараа түүнийг эцэг эх болох зургадугаар Жорж хаан болон Эх хатны нойрсож буй Виндсор цайзын Гэгээн Жоржийн бунханд байршуулна.

Хатан хааныг нас барсан өдрийн оройноос Уэльсийн ханхүү Чарьлсыг хаан ширээнд, гүнгийн авхай Камилиаг хатан болсонд тооцно. Уламжлал ёсоор Чарьлс ханхүү нь “Гуравдугаар Чарльс хаан” цолыг хүртэх учиртай бөгөөд хаан ширээнд залах ёслолыг хатан хаан нас барснаас хэдэн сарын дараа хийнэ. Мөн Кэмбриджийн гүн Уильям ханхүү нь Уэльсийн ханхүү, угсаа залгамжлах хунтайжаар өргөмжлөгдөнө.

Эх сурвалж: independent.co.uk

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж