Ерөнхий сайд Японд айлчилна | News.MN

Ерөнхий сайд Японд айлчилна

АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японд

Ерөнхий сайд Японд айлчилна

Ерөнхий сайд Японд айлчилна

Анхны айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөв дэх айчлалаа Японд хийх гэж байна. Тэрбээр энэ сарын 13-15-ны өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлал хийхээр товложээ.  Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон, эдийн засгийн чиглэлээр гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм. Японы Засгийн газар нь Монгол улстай дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл олон салбарт эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд 2018 оны эхний хагас жилд  34 сая ам.долларын туслалцаа үзүүлжээ.  Түүнчлэн хоёр орны Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд дан ганц уул уурхайгаар бус хөдөө аж ахуй аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарын хүрээг тэлэхээс гадна Монгол инженерүүдийг үе шаттай бэлтгэж эхэлсэн. Эхний 200 оюутан Японд инженерийн чиглэлээр суралцаж байна.  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр Японы визний асуудлаар эерэг хэлэлцээр явагдаж магадгүй гэсэн хүлээлт байна.

Япон Улсаас Монголд аялал жуулчлал хийх хүсэлтэй иргэдийн тоо өсч байгаа хэдий ч нислэгийн тоо цөөн аж.  Тиймээс стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хоёр улс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарахаар болсон юм. Японы Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг 2019 онд бүрэн ашиглалтад оруулбал Японоос Монголыг зорих жуулчдын тоо эрс өсч, хүчин чадал нэмэгдэнэ гэж тооцоо бий.  Япон Улсаас Монголд хамгийн амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдээс Жайка олон улсын байгууллагын “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” хөтөлбөрийг нэрлэдэг.

Ж.ЭРХЭС

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ГУЙЛГА ГУЙХААР УУ ЭСВЭЛ УТААГҮЙ ГАЗАР ЁОЛК ТЭМДЭГЛЭХЭЭР ЯВНА УУ ТОПОР МИНЬ??? 2018-12-10 58.108.66.109

МОНГОЛД СУУГАА ГУЙЛГАЧИН ЯДУУ АРДУУД БИД ИЧЭЭД БАЙХ ЮМ, ЭНЭ ЛЛАРУУД ИЧДЭГ БОЛООСОЙ!!!

Иргэн 2018-12-10 202.126.89.202

М.Энхболд даргын ганцхан айлчлалаар шийдсэн шинэ нисэх буудлыг ашиглалтад хүлээж авч чадахгүй байгаа чацга цариалсан ЗГ, ЗТХЯ, ИНЕГ гэж эмгэнэлтэй байгууллагууд байнаа?! Зөвхөн эндээс л харахад М.Энхболд ямархуу том хүн болох нь харагдаад байгаа юмаа?! Оюунэрдэнэ мэтийн гөлчгийнүүд одоо хирээ мэдэх хэрэгтэйшдээ?! Харин АН-ынхан бол үнийг нь өсгөөд бондойчихсонг нь харахаар бас ч айхтар луйварчид байгаа биз?!

НААД ЧИНЬ ХОНГИЛООСОО ГАРЦЫМУУ?! ЮУН ЗУГААЛАХ ЮМ БОЛООД ЯВЧИВ АА??? 2018-12-10 58.108.66.109

Топор сдааа минь хий хоосон 60 тэрбум, 30 гэрбүлтэй тэмцэж хонгилоор шаааж байхаар гарч ирээд энэ утаатайгаа тэмцээч ээ!!! Баримт нь байгаа ЖДҮЧИД ТЭЙГЭЭ ТЭМЦЭЭЧ ЭЭ ЛЛАР МИНЬ!!! АмДолларын ханш, барааны үнэ, бензин тосныхоо үнэтэй ТЭМЦ ХАР ЛЛАР МИНЬ!!!

aaa 2018-12-10 66.181.167.191

Yoponchuud Poker Face gargaj bgaa uuduus ni ineeldeed l bucaanaa biz Mongoloos irsen zartai guilgachin

монгол 2018-12-10 103.57.92.229

Миний мэдэхээс хамгийн популист ерөнхий сайд энэ. Хурандаа гээд байгаа ч салаа рот захирч үзсэн юм уу даа. Хөгийн новш

Зочин 2018-12-10 202.9.42.89

Элбэгдорж энууний хажууд нудэнд дулаахан харагдаад байнаа

Иргэн 2018-12-10 64.119.26.83

Хорхойд хоргүй М.Энхболд даргаар оролдож сууснаас галагш дотогш явж юм үзэж нүд тайлсан нь дээрдээ?! Японд бол ЖДҮ-ийн зээлийг жинхэнэ утгаар нь олгодог болохоор Шинзо Абе-д луйварчидаа хамгаалж хэрүүл хийх асуудал гардаггүй юм?! Бас ЗГнь зохион өайгужлж шараа болдоггүйшдээ?! Бас их сэлэм эргүүлэх ямар вэ?! Гэдгмйг ч асуугаарай?!

Зочин 2018-12-10 119.40.98.10

БИ ҮХЭХЭЭС АЙХГҮЙ ГЭЭД... ЯПОНЫ АРД ТҮМЭНД ОЧООД ХЭЛ...

Зочин 2018-12-10 103.206.195.166

Сэлэм эргүүлэхийг заалгаад ирээрэй

Зочин 2018-12-10 66.181.191.198

Хүрэлсүх гэж энэ хүн худлаа шударга үнэний дүр эсгэсэн хүн юм байна. ЖДҮчид хамгаалагч л харагдаад байгаам даа

Зочин 2018-12-10 59.153.114.201

Эрх мэдэл рүү шунан дайрагч дүр зураг л энэ хүнийг харахаар буудаг болж. Тэр УИХ танхимын индэр дээрээс хүн хараагаад л хулгайч энэ тэр гэж шүлсээ үсэргээд л том том дуугараад л. Өмнө нь дандаа ард түмнээс санал аваад ороод ирчихсэн бүрэн эрхт гишүүд сууж байдаг. Гэтэл нэг ч хүний санал аваагүй мань хүн Намын даргын рангаар яриад хараагаад занаад байдаг. Үнэхээр ёс зүй, төрийн хүний уужим ухаан үгүйлэгдсэн шүү

Б.Энхбаяр 2018-12-10 103.10.22.46

Монгол улсын иргэн бүр хууль биелүүлэх естой. Бүр өөрөө үлгэрлэн хуулийг биелүүлж, хуулийг сахиулахын төлөө байх естой, үүрэгтэй ерөнхий сайд У.Хүрэлсүх нь үнэхээр гутамшигтай буруу л үлгэрлэж байна. Энийгээ үлгэрлэхгүй байгаа ерөнхий сайдтай Монгол орны ирээдүй тийм ч гэрэл гэгээтэй харагдахгүй л байна.

Зочин 2018-12-10 202.9.42.114

Хүүкийг америкт айлчлахад үүдний жижиг өрөөндөө ширээгээ цонхны хачин хөшгөөр бүтээсэн болоод гарын үсэг зурж билээ. Одоо японд бас үл тоож онигоотноо. Энхбаяр Энхболд Сү батболд Баяр нтр ийг бол гадныхан маш өндрөөр үнэлж хүлээж авдаг. Манай женко хүүк 2г ямрыг монголчууд биднээс илүү мэддэг болохоор үл тоодог өрөвдмөөр.

Зочин 2018-12-10 183.177.97.14

Гаргаад хилээ хаачих муу новшыг

Зочин 2018-12-10 202.131.245.243

Зугтах нь дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж