МАН-ыг татан буулгахаар Улсын дээд шүүхэд хандав

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

МАН-ыг татан буулгахаар Улсын дээд шүүхэд хандав

МАН-ыг татан буулгахаар Улсын дээд шүүхэд хандав

Хуульч, хууль зүйн ухааны доктор Д.Эрдэнэцогт МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл өгч байгаа талаар өнөөдөр /2018.12.10/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “МАН-ын удирдлага 2016 онд төрийн эрх мэдлийг Монголын ард түмнээс хууль бусаар авсан нь баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, МАН-ыг татан буулгах хууль зүйн үндэслэл хангалттай бүрдсэн. Тиймээс хуульч, эрдэмтэн хүний хувьд энэ байдлыг хараад зүгээр сууж чадалгүй Улсын дээд шүүхэд хандаж өргөдөл гаргаж буйгаа мэдэгдье” гэлээ.

Мөн үргэлжлүүлэн “2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Ард түмэн итгэл үзүүлсэн. Гэвч МАН төрийн эрх мэдлийг хууль бусаар авсныг гэрчлэх мэдээллүүд гарсаар байна. Тиймээс иргэн хүний хувьд, хуульч хүний хувьд дуугарч байна. "60 тэрбумын бичлэг” үнэн гэдгийг МАН-ын дарга У.Хүрэлсүх албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Тэрбээр МАН-ын дарга байхдаа М.Энхболд 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Тэр 60 тэрбумын бичлэг гэдэг бол үнэн шүү. Тэр эвлүүлэг биш” гэсэн мэдэгдлийг хийсэн. Мөн МАН-ын УЗ-ийн гишүүн Ц.Нямдорж телевизэд ярилцлага өгөхдөө “Би шулуухан хэлье, наадах чинь эвлүүлэг биш” гэж хүлээн зөвшөөрсөн. Бас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан долдугаар сарын 2-нд Авлигатай тэмцэх газрын гадаа хэвлэлийн бага хурал хийхдээ тус бичлэг эвлүүлэг биш гэдгийг хэлсэн. Энэ бүхэн нь хууль бус аргаар төрийн эрх мэдлийг авахаар зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулснаа өөрсдөө хүлээн зөвшөөрсний илрэл. МАН цаашид Монголын ард түмний нэрийн өмнөөс төрийн эрх барих ёс суртахуун, хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс улс төрийн намуудын тухай хуулийн дагуу МАН-ыг татан буулгах өргөдлийг Улсын Дээд шүүхэд гаргаж байна” гэдгээ тодотгосон юм.

Улс төрийн намын тухай хуулийн 23.2-т Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ хэмээн заасан байдаг" гэлээ.

Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу нам үйл ажиллагаагаа намын эрх барих дээд байгууллагын шийдвэрээр зогсоох бөгөөд ажлын таван өдөрт багтаан Улсын дээд шүүхэд энэ тухай бичгээр мэдэгдэнэ. Улсын дээд шүүх ажлын таван өдөрт багтаан уг намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ. Энэ тохиолдолд намын хөрөнгийг түүний дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ хэмээн заасан байдаг гэдгийг ч тэрбээр сануулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж