Ээжүүдийн цуглаан болж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.03-нд нийтлэгдсэн

Ээжүүдийн цуглаан болж байна

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх хаврын чуулганаар УИХ-д өргөн барихыг шаардаж фейсбүүкийн “Ээж бүхний дуу хоолой” группийн ээжүүдийн цуглаан талбай дээр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр 18.00 цагт "Ээж бүхний дуу хоолой" группийн 9000 гаруй гишүүдийн анхдугаар чуулга уулзалт "Улаанбаатар чуулга"-ын танхимд болох юм байна. "Ээж бүхний дуу хоолой" цуглаан гуравдугаар сарын 8-ны өдрийг хүртэл өдөр бүр 12:00-15:00 цагийн хооронд үргэлжилнэ гэлээ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж