Азийн шилдэг дизайнер, соёлын тэргүүний ажилтан Д.Отгонжаргалын “О Couture Wonderland Fashion show 2019” дизайнер хүний уран сэтгэмж, өнгө материалын төгс хослол, гар аргаар чимэглэгдсэн нандин чимэглэл бүхий тансаг загварын даашинзуудыг шагшин магтсан үзэгчдийн алга ташилт, түүнд барьсан гэнэтийн бэлэгтэй нэгэн сайхан үдэш болж өнгөрлөө.
"Энэ жилийн загварын гол утга санаа нь хоёр ертөнцтэй бүсгүй. Эмэгтэй хүний дотор хүүхэд насаа дурссан дэггүй охины дүр байнга нуугдаж байдаг бол охид ээжийнхээ гоо сайхныг, сайхан эмэгтэй хүн болгоныг харж, үлгэрийн гүнж болохыг мөрөөддөг. Энэ хоёрын хоорондын холбоо, дотоод ертөнцийг харуулсан хүүхдийн загвартай хамт бүтээлээ туурвилаа.
Романтик, гэгээлэг ягаан, цэнхэр, цагаан гэх мэтчилэн өнгийг түлхүү сонгож, Эмэгтэйчүүдийн энхрий ялдам дүр төрхийг илэрхийлэхийг зорьсон нь өмнөх жилүүдийнхээс онцлог болжээ.
Шоуны төгсгөлд Дизайнер Отгонжаргалд түүний хань Энхболд гэрлэх санал тавьж гэнэтийн бэлэг барилаа. Гэр бүл болж 2 хөөрхөн хүүхдийн ээж, аав болсон залуу гэр бүлд улам баяр баясал, хайр гэрэлтсэн жинхэнэ Wonderland өдөр өнгөрсөн юм.
Шоуг чимсэн бас нэгэн зүйл нь хамтран оролцож байгууллагуудын зочдод барьсан бэлэг, тэдний нүдийг хужирласан гайхалтай тохижилтыг бүтээн байгуулжээ.
Шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр Sky Garden Residence, Голомт банк American Express карт, EVOK брэнд, ивээн тэтгэгчээр D Light /Тайз гэрэлтүүлгийн компани/, Aero Mongolia, Intercharm Beauty Residence, Loriblu Mongolia, The Diamond House, Биомон брэнд, Бишрэл Бьюти, Korea Optic ажиллажээ. High fashion show гэх хувцас загварын нөр их ажлыг зохион байгуулагчаар Монголын загвар урлагийн холбоо, Глобал маркетинг агентлаг, United investment partners болон NTV ажилласан бол Мэдээллийн ивээн тэтгэгчээр GoGo.mn, Bloomberg TV, Eagle News TV байсан юм.
O Couture Wonderland Fashion show-ны энэ жилийн наадмын загвар өмсөгчдийн нүүр будалт, өвөрмөц өнгө төрх, содон үс засалтыг Merak salon, Make up artist Bella хамт олон бүрдүүлжээ. Мөн Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газар, Nomadia Pictures, Flora цэцгийн дэлгүүр, Гэр контент Монгол модел агентлаг хамтран ажилласан гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.