Боксчин, сагсчин, хоккейчин, спортын заалнаас салдаггүй Жастин Бибертай танилц.
Өсвөр насныхны шүтээн болсон дуучин Жастин Бибер (Justin Bieber) гуравдугаар сарын 1-нд 21 нас хүрлээ. Түүний шүтэн бишрэгчдийнх тоо шоглогч шүүмжлэгч нарынхнаас нь хамаагүй их. Жастин гурван ч удаа Forbes сэтгүүлийн дэлхийн нөлөөтөй хүмүүсийн ТОП-10 жагсаалтад багтаж байсан ба анх 17 настайдаа бичигдэж байжээ.
Флойд Мэйвезерийг Мигель Коттотой 2012 хийсэн тоглолт дээр Флойдын аваргын бүсүүдийг Жастин Бибер авч гарчээ. Фото: Al Bello / Getty Images /
Бибер 21 настайгаа дэлхийн өнцөг булан бүрийн асар олон тооны фанатуудтай болсон байна.
Твиттерт 60,9 сая, Instagram-д 23,2 сая, фейсбүүкт – 78,01 сая шүтэн бишрэгчидтэй. Эдгээр бүх хүмүүст өдөр бүр Бибер өөрийн амьдралаа сонирхуулж, тэрг дундаа спортын сонирхлоо түлхүү хуваалцах болжээ.
Спортын сонирхлыг нь боксноос эхлэх хэрэгтэй болов уу. Ядаж, дуучны дасгалжуулагч болж үзсэн Флойд Мэйвезерийг бодоод. Бибер муугүй боксчин жиндээ аварга болохоор залуу гэж Флойд мэдэгдсэн байгаа.
Биберийн найз нөхдийн дунд боксчдоос гадна сагсчид бий. NBA-гийн бүх оддын тоглолтын тамирчдыг шилэхэд канад залуу Бибер өөрийн Twitter-тээ “Торонто” багийн Кайл Лоурийг (Kyle Lowry) сонгохыг шүтэн бишрэгч нартаа уриалсан юм. Тэр нь канадын багийн тоглогч 15 000 мянган санал илүү авч Майамийн Дуэйн Уэйдыг ардаа орхиход нь тус болжээ.
Канад гарал нь Биберийг хоккейд дуртай болгосон. Тэрээр 20 номерийн дор нэг багт тоглоод үзжээ. Мөн тэрээр тэшүүрээс гадна вейкбордоор муугүй явна. Францын эргийн бүлээн усанд вейкбордоор давалгаа хагалан яваа зургийг түүний хуудаснаас үзэж болно.
Цасан дээр сноубордоор бас гулгадаг. Гулсаж, гулгадаг самбруудаас тэр скейтбордыг арай дээгүүр эзэмшжээ. “Бибер скейтбордоор чамаас дээр яваа тэр эвгүй агшин” гээд л шүтэн бичигчид нь зурагт нь тайлбар өгсөн байв. Саяхан тэрээр теннисийн талбайд гарч ирсэн. Бибер агуу тамирчин болохгүй нь ойлгомжтой, гэхдээ теннисээс таашаал авч чаддаг аж.
Хамгаас илүүтэйгээр тэр дасгал сургуулийн танхимд цагаа өнгөрөөх дуртай.
Дасгал сургуулилалтын дараа тэрээр селфи хийн рекламдах дуртай нь илт.
Бибер хөлбөмбөгийг орхихгүй. Дуучин маань Криштиану Роналдутай зүгээр нэг зураг даруулаагүй.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР