Согтуудаа гэртээ харих гэж яваад сураггүй алга болжээ | News.MN

Согтуудаа гэртээ харих гэж яваад сураггүй алга болжээ

Согтуудаа гэртээ харих гэж яваад сураггүй алга болжээ

Согтуудаа гэртээ харих гэж яваад сураггүй алга болжээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны   харьяат иргэн 28 настай эрэгтэй Ө  энэ сарын 2-ны өдрийн 01.56 цагт  гэр рүүгээ  харих гэж явахдаа сураггүй алга болжээ. Тодруулбал, Ө нь тус тосгоны гуравдугаар хорооны шатахуун түгээх станцын сахиул Ц-гийн гэрт хамт байсан бөгөөд гэртээ харина хэмээн явган явсан байна. Түүнийг сураггүй алга болсон талаар ар гэрийнхэн нь  энэ сарын 3-ны  өдрийн 11.20 цагт   аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид болон ар гэрийн нийт 37 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажиллагааг явуулж, энэ сарын 8-ны өдрийн байдлаар “Эг” голийн ойролцоо  20 цооног гаргаж, 300 метр шумбалт хийж голын эрэг дагуу явганаар 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч  үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг түр зогсоожээ.

Э.БУРАМ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-12-10 202.179.26.17

бас л архитай холбоотой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж