Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны харьяат иргэн 28 настай эрэгтэй Ө энэ сарын 2-ны өдрийн 01.56 цагт гэр рүүгээ харих гэж явахдаа сураггүй алга болжээ. Тодруулбал, Ө нь тус тосгоны гуравдугаар хорооны шатахуун түгээх станцын сахиул Ц-гийн гэрт хамт байсан бөгөөд гэртээ харина хэмээн явган явсан байна. Түүнийг сураггүй алга болсон талаар ар гэрийнхэн нь энэ сарын 3-ны өдрийн 11.20 цагт аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид болон ар гэрийн нийт 37 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажиллагааг явуулж, энэ сарын 8-ны өдрийн байдлаар “Эг” голийн ойролцоо 20 цооног гаргаж, 300 метр шумбалт хийж голын эрэг дагуу явганаар 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг түр зогсоожээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ