Хойд бүсийн баг тамирчид спортын аваргаар тодров

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Хойд бүсийн баг тамирчид спортын аваргаар тодров

Хойд бүсийн баг тамирчид спортын аваргаар тодров

ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хороо, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас  2018 оны спортын аварга шалгаруулах гурван төрөлт тэмцээнийг энэ сарын 07-08-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгууллаа.

Тэмцээнд ОБЕГ, Үндэсний аврах бригад, Нийслэлийн онцгой байдлын газар, болон  бүсийн төвүүдийн  нийт 300 гаруй алба хаагч оролцож, сагсан бөмбөг, усан сэлэлт, заалны хөлбөмбөгийн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байранд Хойд бүсийн баг тамирчид, хоёрдугаар байранд Өмнөд бүсийн баг тамирчид, гуравдугаар байранд НОБГ-ын баг тамирчид шалгарсан бол эмэгтэй төрөлд нэгдүгээр байранд Ахмадын хорооны баг тамирчид, хоёрдугаар байранд Хойд бүсийн баг тамирчид, гуравдугаар байранд ОБЕГ-ын баг тамирчид шалгарсан юм.

Хөл бөмбөгийн төрөлд нэгдүгээр байрыг НОБГ-ын баг тамирчид, хоёрдугаар байрыг Хойд бүсийн баг тамирчид, гуравдугаар байрыг Өмнөд бүсийн баг тамирчид эзэллээ.

Харин усан сэлэлтийн 50 м-ийн төрөлд  нэгдүгээр байранд НОБГ-ын аврагч, ахлах ахлагч Э.Амарсанаа, хоёрдугаар байранд ОБЕГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа О.Тамир, гуравдугаар байранд Хойд бүсийн тамирчин, ахмад А.Отгонбаяр нар шалгарсан бол эмэгтэй төрөлд нэгдүгээр байранд Хойд бүсийн тамирчин, дэслэгч Г.Уртнасан, хоёрдугаар байранд  Үндэсний аврах бригадын тамирчин, дэд ахлагч Н.Анужин, гуравдугаар байранд ОБЕГ-ын мэргэжилтэн Ц.Пагма-Орлом нар шалгарсан юм.

Мөн 100 м-ийн өврөөр даллах сэлэлтийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байранд Үндэсний аврах бригадын тамирчин, ахлах ахлагч Э.Амарбаяр, хоёрдугаар байранд ОБЕГ-ын тамирчин, дэд хурандаа О.Тамир, гуравдугаар байранд НОБГ-ын тамирчин, дэслэгч Д.Батболд, эмэгтэй төрөлд нэгдүгээр байранд Хойд бүсийн тамирчин, дэслэгч Г.Уртнасан, хоёрдугаар байранд Үндэсний аврах бригадын тамирчин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг, гуравдугаар байранд НОБГ-ын тамирчин, ахлах ахдагч Б.Нарангэрэл шалгараад байна.

Харин хөлбөмбөгийн шилдэг тоглогчоор НОБГ-ын тамирчин Э.Ариунболд, сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор Өмнөд бүсийн тамирчин Д.Эрдэнэбаяр, сагсан бөмбөгийн эмэгтэй шилдэг тоглогчоор ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спортын хорооны тамирчин Д.Мөнхцэцэг нар тус тус шалгарлаа.

Ингээд тэмцээний нийлбэр дүнгээр гуравдугаар байранд Өмнөд бүсийн баг тамирчид, хоёрдугаар байранд Нийслэлийн Онцгой байдлын газрын баг тамирчид, нэгдүгээр байранд Хойд бүсийн баг тамирчид шалгаран 2018 оны спортын аваргаар тодорлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж