Юлия Скрипалийг хулгайлж, хэвлэл мэдээллээс хол байлгаж байгаа юу

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Юлия Скрипалийг хулгайлж, хэвлэл мэдээллээс хол байлгаж байгаа юу

Юлия Скрипалийг хулгайлж, хэвлэл мэдээллээс хол байлгаж байгаа юу

Виктория Скрипаль “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа долдугаар сарын 24-ний өдрөөс хойш, Солсбергт болсон хэргийн хохирогч, үеэл дүү Юлиятайгаа холбогдож чадахгүй байгаа тухайгаа ярьжээ. Түүний бодлоор Их Британийн тусгай албаныхан Юлияг хулгайлж, Орос руу буцаахгүй байгаа аж.

Виктория Скрипаль “Лондон Юлияг хүчээр бариагүй гэж хэн хэлэв. Яагаад түүнийг Оросын дипломатуудтай уулзуулахгүй, телевизээр ярихыг нь зөвшөөрөхгүй байна вэ. Тэд Юлияг цэргийн баазад, хэвлэл мэдээллээс хол байлгаж, гадаад ертөнцөөс тусгаарласан гэж би бодож байна” хэмээн хэлжээ. Мөн тэрээр үеэл дүү Юлия Скрипалийг нь Порт Дауны химийн лабораторид байлгаж байж болзошгүй хэмээн нэмж өгүүлсэн байна.

Виктория Скрипаль “Тэд Оростой харилцаагаа муутгах шалтгаан олохын тулд тагнуулын ажилтан асныг ашиглан, Солсбергийн хэргийг зохион байгуулсан. Харин Юлия тэдэнд олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, Оросын аюулыг байнга зарлаж байхад л хэрэгтэй байсан. Гэм зэмгүй охин, ямар ч асуудалд оролцоогүй. ОХУ-тай харилцаагаа муутгаж, шинэ хориг арга хэмжээ авах гэсэн муугүй санаа. Миний бие болон бусад хамаатан садан нь нэг бус удаа Юлиятай холбогдохыг оролдсон. Ямар ч хариулт алга. Хамгийн сүүлд Юлиятай ярихад тэрээр утсаар чөлөөтэй ярьж, Орос руугаа буцахыг хүсч буй тухайгаа хэлсэн” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Вести

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж