Нэр хүндтэй Forbes сэтгүүл тэрбумтнуудынхаа жагсаалтад “Чикаго” клубын домогт сагсчин Майкл Жорданыг багтаажээ. Энэ чансаанд багтсан сагсчин анхны тэрбумтан тамирчин болсныг сэтгүүл тэмдэглэв.
Forbes сэтгүүл 52 настай америкийн домгийн хөрөнгийг 1 тэрбум ам.доллар гэж үнэлжээ. Өөрийн орлогын ихэнхийг Жордон ивээн тэтгэгчдээс олсон байв. Зөвхөн 2013 онд Жордон Nike-тай хамтран ажиллаж 75 саяын орлого авч байжээ.
Сануулахад, NBA-гийн зургаан удаагийн аварга нь Шарлотт Хорнетс клубын эзэн бөгөөд түүний хувь нь клубт 90 хувь ба 600 саяар ам.доллараар үнэлэгдэж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР