Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.03.03-нд нийтлэгдсэн

Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 25.23 сая ам.долларыг 1970.11-1980.15 төгрөгийн ханшаар худалдан авах, 114.0 сая юанийг 314.70-315.90 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1978.11 төгрөгийн хаалтын ханшаар 15.5 сая ам.доллар, 57.0 сая юанийг 315.14 төгрөгийн хаалтын ханшаар тус тус нийлүүлсэн болно.

2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 21.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн,гадаад валютын дотоодын захад 21.3 сая ам.доллар нийлүүлэв.

Эх сурвалж: www.mongolbank.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж