УИХ-ын намын бүлгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

УИХ-ын намын бүлгүүд хуралдана

УИХ-ын намын бүлгүүд хуралдана

Даваа гариг бүр УИХ-ын намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр намын бүлгүүд хуралдана. Тодруулбал,

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдах юм.

Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж байр сууриа нэгтгэх юм.

АН-ын хувьд хоёр УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээсээ гарах хүсэлтээ өгсөнтэй холбогдуулан бүлэггүй болох асуудал яригдаж байгаа. Тиймээс тус намын бүлэг өнөөдөр бүлгийн хурлаараа уг асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.

Харин МАН-ын бүлэг бүлгийнхээ эв нэгдлийн талаар сайтар ярилцах болов уу гэсэн таамаг байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол намын бүлэг дотроо үүсээд буй асуудлаа бүлэг дотроо ярилцаж ойлголцохыг тодотгосон. Учир нь, Засгийн газрын сайд нар болон бүлгийн зарим гишүүд чуулганы хуралдааныг бойкотлож байгаатай холбогдуулан  тус намын бүлэг одоогоор хагаралдаантай байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж