Белла Хадидыг “арьс нөмөрсөн яс” шиг байна хэмээн шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Белла Хадидыг “арьс нөмөрсөн яс” шиг байна хэмээн шүүмжлэв

Белла Хадидыг “арьс нөмөрсөн яс” шиг байна хэмээн шүүмжлэв

“Victoria’s secret” шоуны сахиусан тэнгэр Белла Хадидын инстаграм дахь зургийг харсан маш олон шүтэн бишрэгчид нь түүний хэт туранхай байдлыг шүүмжилж, мөн зарим нь түүний эрүүл мэндэд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Өвдөг хүрсэн урт түрийтэй могойн арьсан гутал, хар өнгийн дотуур хувцасны хослолоор гангарсан түүний зурганд 15 мянга гаруй хүн сэтгэгдлээ үлдээсэн байна.

“Арьс нөмөрсөн яс шиг харагдаж байна”, “Жингээ барихыг үгүйсгэхгүй, гэхдээ тэр эрүүл хүн шиг харагдахгүй байна”, “Арьсных нь цаанаас яс нь товойж харагдахыг гоо үзэсгэлэн гэж үздэг хүмүүсийг би огт ойлгодоггүй” гэх мэтээр түүний зургийг дүгнэн бичжээ.

Өдгөө 22 настай загвар өмсөгч бүсгүй нэг ч сэтгэгдэлд хариу өгөөгүй бөгөөд шоуны дараахан “Би урьд урьдынхаасаа илүү эрүүл бас аз жаргалтай байгаа” хэмээн хэлсэн байна.  Мөн өмнө нь “Harper’s Bazaar” сайтад өгсөн ярилцлагадаа тэр бүр хоолны дэглэм бариад байдаггүй, идэхийг хүссэн зүйлээ иддэг, харин дараа нь боксоор хичээллэх, гүйх зэргээр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж жингээ барьдаг талаараа ярьж байсан юм.

Эх сурвалж: HEALTH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж