Монгол Улс, ОХУ-ын ГХЯ хоорондын консулын зөвлөлдөх уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Монгол Улс, ОХУ-ын ГХЯ хоорондын консулын зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс, ОХУ-ын ГХЯ хоорондын консулын зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс, ОХУ-ын ГХЯ хоорондын XVI консулын зөвлөлдөх уулзалт 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Москва хотноо боллоо. Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг, оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын ГХЯ Консулын газрын дэд захирал Латыпов Н.М. нар тус тус тэргүүлсэн бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, Улаан-Үд, Эрхүү, Кызыл дэх ЕКГ-уудын төлөөлөл оролцов.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр талын консулын харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, хоёр улсын иргэд хилээр  зорчих болон оршин суух зөвшөөрөл авахтай холбоотой үүсч буй хүндрэлийг арилгах зэрэг иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн сэдвүүдээр санал солилцон, холбогдох арга хэмжээ авч ажиллахаар тохиролцсон болно.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж