“Ньюс” агентлагийн сэтгүүлч Г.Баттүшиг шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

“Ньюс” агентлагийн сэтгүүлч Г.Баттүшиг шилдгээр шалгарлаа

“Ньюс” агентлагийн сэтгүүлч Г.Баттүшиг шилдгээр шалгарлаа

“Ган үзэг-2018” сэтгүүлзүйн салбарын тэргүүн наадмын “Мэдээллийн сайтын шилдэг бүтээл”-ээр “News” агентлагийн сэтгүүлч Ганболдын Баттүшигийн “Б.Жамъяандорж: Би 27 настай” видео контент шалгарлаа. Шагнал хүртсэн бүтээл болох  “Б.Жамъяандорж: Би 27 настай” видео контент нь 2018 оны аравдугаар сарын 5-ны өдөр www.news.mn сайт болон фэйсбүүкийн NewPlus хаягаар олон нийтэд цацагдсан. 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар үзсэн хандалтын тоо 959,000 байгаа нь маш өндөр үзүүлэлт юм.

“Б.ЖАМЪЯАНДОРЖ: БИ 27 НАСТАЙ”

2018 оны нэгдүгээр сараас эхэлсэн видео контентийн шинэ бүтээл болох NewPlus бүтээгдэхүүн маань манай хэрэглэгчдийн хүсэн хүлээж байдаг контентийн нэг болж чадсан юм. Энэхүү контентийн төрөл нь улс төрөөс ангид эгэл хүмүүсийн бодит амьдрал, тэдний баяр баясал, уйтгар гуниг, зовлон жаргалыг энгийн хэлбэрээр харуулдаг өвөрмөц хийцтэй. 2-3 минут үргэлжилдэг эдгээр контентийг үзсэн хүн орчин цагийн шуугиант амьдралаас хэсэгхэн зуур тасарч, оюунаа амрааж чаддаг контент болж чадсан. 2018 оны аравдугаар сарын 5-нд цацагдсан “27 настай Б.Жамъяндорж” видеоны үзэлт нэг саяд хүрч, Facebook-ийн шэйр нь 11,281 хүрчээ. NewPlus буланг маань сонирхон үзэх хүмүүсийн тоо нэмэгдэж байна.

Сэтгүүл зүйн, тэр дундаа цахим сэтгүүл зүйн сүүлийн үеийн чиг хандлага нь текстэн мэдээ биш богино видео хэлбэрээр хийгдсэн мэдээллийг хэрэглэгчид таашааж байгааг өнгөрсөн 2017 онд Ройтерс институтээс олон нийтэд танилцуулсан судалгааны дүн харуулсан. Мөн уншигчдын мэдээлэл авах хэлбэр өөрчлөгдөж сонин, телевиз зэрэг уламжлалт мэдээллийн хэрэгслээс илүүтэй ухаалаг гар утас, Note, IPad зэрэг ухаалаг төхөөрөмжөөс цаг нарны хязгааргүйгээр мэдээлэл авдаг болсонтой энэ нь холбоотой. Тиймээс NEWS агентлаг богино видеог сүүлийн хоёр жилд мэргэжлийн түвшинд хийж ирлээ. Үүнийг манай сэтгүүлч Г.Баттүшиг дагнан бэлтгэж байна. Түүний бэлтгэдэг NewPlus видео контент нь манай агентлагийн хамгийн эрэлттэй контентийн нэг болж чадлаа.


“Newplus”-ийн бусад шилдэг бүтээлүүдийг үзнэ үү.

“Пороротой өглөө”

204-р цэцэрлэг

Баянзүрх дүүргийн 204-р цэцэрлэг өглөө болгон хүүхдүүдээ Пороро ба түүний нөхөдтэй угтаж авдаг юм байна :)https://news.mn/r/2021662/

Posted by newPlus on Wednesday, October 24, 2018

Нийтлэгдсэн: 2018.10.25

Хандалт: 83,143

“М.Базарсад: Би өөрийгөө бурхан гэж боддоггүй”

М.Базарсад

Дэлгэрэнгүй ярилцлагыг эндээс уншаарай -https://news.mn/r/2002113/?doing_wp_cron=1536886214.3425989151000976562500Бид зөвхөн дамжуулагч юм шүү 🙂

Posted by newPlus on Thursday, September 13, 2018

Нийтлэгдсэн: 2018.09.14

Хандалт: 78,902

“Хог битгий хаяасай”

Б.Бямбадорж

Хотоо цэвэрхэн байлгацгаая!-https://news.mn/r/1999185/

Posted by newPlus on Thursday, September 6, 2018

Нийтлэгдсэн: 2018.09.07

Хандалт: 287,019

“Архинаас болж”

Б.Батзориг

Хэзээ ч битгий бууж өг

Posted by newPlus on Tuesday, August 7, 2018

Нийтлэгдсэн:  2018.08.08

Хандалт: 31,258

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж