Нэг сая орос иргэн энэ онд Испани руу жуулчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Нэг сая орос иргэн энэ онд Испани руу жуулчилжээ

Нэг сая орос иргэн энэ онд Испани руу жуулчилжээ

Гадаад орон руу жуулчлах орос иргэдийн тоо нэмэгдсээр байгаа. Тухайлбал, энэ 2018 оны эхний 10 сарын байдлаар Испанийг сонгон жуулчилсан орос иргэдийн тоо 6 хувиар өссөн байна.

Испанийн Үндэсний статистикийн хүрээлэнгийн мэдээгээр энэ 2018 оны аравдугаар сарын 31-ний байдлаар 1,1 сая орос иргэн Испанид жуулчилсан байна. Ингэснээр Испанид хамгийн их жуулчилсан 10 орны нэг Орос болж байгаа ажээ.

Энэ оны эхний 9 сарын байдлаар Испани улс нийт тоогоороо 73,9 сая жуулчин хүлээн авчээ. Аялал жуулчлалаас орсон орлого нь бараг 80 тэрбум евро болсон нь өнгөрсөн онтой харьцуулахад 2,7 хувиар өссөн гэсэн үг юм.

Испанид хамгийн их жуулчид ирдэг улсыг Их Британи тэргүүлж байна. Үүний параа Франц, Герман орж байна. Испанид ирсэн жуулчдын дийлэнх нь Каталон, Балеарск болон Канарын арлууд дээр очдог ажээ.

Оросын аялал жуулчлалын операторуудын тооцоолж байгаагаар энэ өвөл ч гэсэн Испанийг сонгох орос жуулчдын тоо буурахгүй. Өнөөдрийн байдлаар шинэ жилийн урт амралтаар Испанийн Барселон руу захиалга өгсөн оросуудын тоо их байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж