Өнгөрсөн 2017 онтой харьцуулахад энэ 2018 онд Камчаткад ирсэн жуулчны тоо хоёр дахин нэмэгдэж 24,600-д хүрснийг Камчаткийн хязгаарын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ.
“2018 оны эхний 10 сарын байдлаар Камчаткийн хойгт 24,600 гадаадын жуулчин иржээ. Жуулчдын дийлэнх нь усан замаар ирсэн байна. Өнгөрсөн 2017 онд Камчаткийн хойгт 13,900 жуулчин ирсэн” хэмээн уг мэдээлэлд дурджээ.
Жуулчдын тоо цаашид өсөхөд Зүүн өмнөд Азийн орнуудаас Камчаткийн хойг руу шууд нислэг хийх нь нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Тиймээс Зүүн өмнөд Азийн орнуудтай энэ чиглэлээр яриа хэлэлцээ явагдаж байгаа ажээ.
Энэ 2018 онд гадаадын жуулчид 12 круиз усан онгоц ирсэн бөгөөд ирэх 2019 онд энэ тоо 28-д хүрнэ гэж тооцож байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ