KFC хоолны газар буу гаргаж танхайрсан этгээдийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

KFC хоолны газар буу гаргаж танхайрсан этгээдийг шалгаж байна

KFC хоолны газар буу гаргаж танхайрсан этгээдийг шалгаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Сансарын KFC түргэн хоолны газарт согтуу хүн буу гаргаж танхайран ажилтнууд болон үйлчлүүлэгчдийг айлган сүрдүүлж танхайрсан хэрэг арванхоёрдугаар сарын 8-ны өдөр гарчээ.

Тухайн өдөр 05.50 цагт цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн байна. Хэргийн дагуу шалгахад тус зоогийн газар танхайрсан этгээд нь Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд орших суудаг 40 настай эрэгтэй Э болохыг тогтоожээ. Тэрбээр согтуурсан үедээ ПБ-4-2 маркийн хийн гар буу гаргаж хоолны газрын ажилтнууд болон үйлчлүүлэгчдийг айлган сүрдүүлж танхайрсан байна. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилтнууд ПБ-4-2 маркийн хийн гар буу,  хоёр ширхэг сумыг хураан шалгаж байгаа аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж