Хурандаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон уу?

Хуучирсан мэдээ: 2015.03.03-нд нийтлэгдсэн

Хурандаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон уу?

УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, дэд дарга Н.Ариунболд, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Н.Аадарсүх, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ талаар албаны хүмүүс ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа юм.

Дээрх хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, АТГ-аас эрүүгийн хуулийн 263.2 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр, Тагнуулын ерөнхий газараа Эрүүгийн хуулийн  82 дугаар зүйл буюу Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэсэн үндэслэлээр шалгаж байсан аж.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж