“Яармаг-Нисэх”-д шинэ хотхон онцгой боломж зарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

“Яармаг-Нисэх”-д шинэ хотхон онцгой боломж зарлалаа

Поларис Апартмент II хотхон нь нийт 6 блок бүхий 12 давхар каргазан хийцлэлтэй 510 айлын орон сууц хорооллыг бүтээн байгуулж байна. Дээрх барилгууд нь 1 орцтой 4 блок 2 орцтой 2 блок  бүхий  барилгууд  нь 200 автомашины нэгдсэн грашийн давхраараа бүрэн холбогдож, бүх барилгын нэгдүгээр давхар үйлчилгээний төв байхаар төлөвлөгдсөн. Төвийн шугам сүлжээнд бүрэн холбож айл өрхүүдийн амар амгалан байдлыг хангахаар шийдэгдсэн.

Уг хотхон нь байршлын хувьд ирээдүйд үнэ цэнэд хүрэхүйц Улаанбаатар хотын хөгжлийн шинэ бүс болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт–Ухаа Спорт цогцолбор”-оос баруун тийш 500 метр зайд төв зам дагуу байрлаж буйгаараа онцлог юм.

Улаанбаатар хотын шинэ төв

2019 оны намар хотын захиргаа Яармаг- Нисэх руу нүүж Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлана.

Ингэснээр 330 төрлийн ажил, төрийн үйлчилгээг хотын шинэ хөгжлийн бүс нутгаас иргэд шуурхай авна.

2018 оны 11 сард ашиглалтад орсон яармагийн гүүрний хилээр таны цэвэр агаарт амьдрах бүс нутаг тодорхойлогдож байна.

Яармагийн хорооллын соёл-олон нийт, худалдаа үйлчилгээ, биеийн тамир спортын төв нь “Буянт-Ухаа -Улаанбаатар” хотыг холбосон гол замын дагуу байрлах төлөвлөлтөөр одоогийн авто замаас гадна босоо тэнхлэгийн хурдны зам, Хөшигт-ийн хөндий дэх “Шинэ нисэх онгоцны буудал”-ын гол гудамж замууд дайран өнгөрөх бөгөөд эдгээр нь тухайн бүс нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх гол хүчин зүйл юм.

Утаагүй-Цэвэр агаарт байрлалтай “Поларис Апартмент II” 510 айлын ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН төлөвлөлттэй цогцолбор хотхоныг танилцуулж байна.

Хотхоны ногоон байгууламжийн төлөвлөлт:

  • Утаагүй- Цэвэр агаартай байршлаа улам төгөлдөржүүлэн хотхоны хойд хэсэгт төв зам дахь тоос, автомашины утаа, тоос, дуу чимээнээс тусгаарласан “ногоон байгууламжтай төгөл” төлөвлөж өгсөн.
  • Хотхоны оршин суугчдад алхах, амрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлж,  талбайн 40% -ийг ногоон байгууламж эзэлж байгаа нь давуу тал юм.

Цэвэр агаар- эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрэн бүрдсэн дээд зэрэглэлийн төлөвлөлттэй цогцолбор хотхон 2019 оны 4-р улиралд ашиглалтад орно.

Орон сууцанд амьдардаг хүмүүсийн хамгийн том бэрхшээл бол машины зогсоол , дулаан граашийн хүрэлцээний асуудал байдаг…

200 автомашины дулаан грааш

“Поларис Апартмент 2” хотхон нь:

  • Нил суурьтай, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй
  • Нэг орцонд 24-н цагийн хоёр лифттэй
  • Нэгдсэн харуул хамгаалалт болон хяналтын камертай
  • Нэгдсэн шилэн тагттай
  • Евро-стандартын сангийн материал, цахилгааны материал, домофон систем, обой, паркет, бусад тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон нь таны гэр бүлд тав тух, амар тайван амьдралыг олгоно.

Монгол архитекторын зураг төслийн дагуу Европ стандарт чанар, үнэ цэнийг эрхэмлэн барьж буй “Поларис Апартмент 2” хотхон сүүлийн үеийн интерьер дизайны шийдэлтэй 2-4 өрөө байрны сонголтыг танд хүргэж байна.

2 өрөө байр:52.84мкв

2 өрөө байр:56.78мкв

3 өрөө байр: 71.2мкв

4 өрөө байр: 105.68мкв

Та “Марч Констракшн” ХХК-ийн мэргэжлийн архитектор, дизайнераас зөвлөгөө аван өөрийн санаанд нийцсэн 4 өрөө байраа төлөвлөж сонгох боломжтой.

2019 оны I улиралд ашиглалтанд орох “Поларис Апартмент I” хотхоны I-р ээлжийн захиалга богино хугацаанд 100 хувь дууссан ба “Поларис Апартмент II” хотхон хүүгүй хувь лизинг, төлбөрийн хамгийн таатай олон нөхцөлүүдийг танд санал болгож байна.

үндсэн үнэ:1мкв нь 2.000.000₮

Зарлагдаж буй урамшуулал, төлбөрийн нөхцөлүүдийн  дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож аваарай.

Эрүүл цэвэр- Цэнгэг агаарт амьдарцгаая

Үнэ цэнийг эрхэмлэгч танд зориуллаа…

Вэб сайт: www.marchconstruction.mn

Facebook: Polaris Apartment 2

оффис: СБД,1-р хороо, Юнеско гудамж, “Далай Тауэр” 12 давхарт

“Марч констракшн” ХХК

Маркетинг Борлуулалтын Албаны утас: 

9411-7836, 9411-7905, 9411-0752, 9931-0790,

9966-4166, 9461-6067, 8806-1035, 8074-9939

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж