Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана | News.MN

Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана

Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана

Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай Монголын цөөхөн брэнд бүтээгдэхүүний нэг бол яах аргагүй монгол ямааны ноолуур билээ. Монгол ноолуур чанарын хувьд дэлхийд ховорт тооцогддог боловч тогтвортой бэлтгэн нийлүүлэгч хомс, түүхий эдийн боловсруулалт дутуу зэрэг шалтгаанаар хараахан олон улсын зах зээлд байр сууриа эзэлж чадахгүй байна. Тэгвэл ноолуурыг малчдын гар дээрээс авч, үйлдвэрийн аргаар боловсруулж, экспортод гаргах хүртэлх бүхий л шат дамжлагыг нэг дор цогцоор нь шийдсэн ноолуурын өртгийн сүлжээ бий болгохоор ХААН Банк Лондон хотод төвтэй “Тогтвортой ноос, ноолуурын эвсэл” олон улсын байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн юм.

Энэ ажлын хүрээнд Архангай, Дорнод, Өвөрхангай, Завхан, Хэнтий, Ховд, Дорноговь, Өмнөговь зэрэг аймгийн  24 хоршооны 50 гаруй малчныг “Сургагч багш” бэлтгэх сургалтад хамруулж, 16 хоршоог нь албан ёсоор батламжлан өнөөдөр гэрчилгээг нь гардууллаа. Малчдыг ийнхүү сургаж чадавхижуулснаар малын гаралтай түүхий эдийн дотроос хамгийн ховор, үнэтэй бүтээгдэхүүн болох ямааны ноолуурыг олон улсын жишигт нийцсэн аргаар бүрэн боловсруулж, дэлхийд нэр хүндтэй үйлдвэрлэгчдэд шууд хүргэх боломжтой болох аж.

Тус сургалтад хамрагдсан Өвөрхангай аймгийн Сант сумын “Шинэ цэрэг” малчдын хоршооны дарга Ч.Цэрэнбанди “Бид өмнө нь түүхий эд, ноолуураа боловсруулах үйлдвэрүүдэд өгөлгүй шууд ченжүүдэд тушаадаг байсан. Одоо дэлхийн стандартад нийцсэн ноолуур бэлтгэж эхлэх гарц, гаргалгаагаа олсон учраас ноолуурын маань чанар сайжирч, бидний ажлын үнэлгээ ч нэмэгдэх боломжтой болох юм. Энэ бүхэнд маш их талархаж байна” хэмээн онцолсон.

ХААН Банк батламжаа авсан хоршоодын малчдад жижиг дунд бизнесийг дэмжих хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгох бөгөөд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад нь гүүр болж ажиллах юм. Харин тухайн хоршоод гадаад, дотоодын худалдан авагчдад ноолуураа тогтмол худалдах, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэхэд “Тогтвортой ноос, ноолуурын эвсэл” олон улсын байгууллага хамтран ажиллаж буй. Энэ эвсэл нь дэлхийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Burberry”, “Marc & Spencer” зэрэг томоохон брэндүүдийг эгнээндээ нэгтгэсэн төдийгүй Монголоос “Говь” компани нэгдээд байгаа аж.

Монгол Улсын нийгэм, эдийн засагт илүү бодитой хувь нэмэр оруулах, банкны бүтээгдэхүүн үйлчилгээнд эко, ногоон бүтээгдэхүүн нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хариуцлагатай бизнесүүдийг дэмжих ажлын хүрээнд ХААН Банк өнгөрсөн 8-р сард Монголын анхны 400 үнээний кластер фермийг ашиглалтад оруулсан бол энэ удаа ноолуурын өртгийн сүлжээ бий болгохоор ийнхүү зорьж байна.

Бид зогсолтгүй бүтээсээр…

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж