Д.Жамъяншарав: Юнител группийн хэрэглэгчид U-Point оноо цуглуулдаг болно

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Д.Жамъяншарав: Юнител группийн хэрэглэгчид U-Point оноо цуглуулдаг болно

Д.Жамъяншарав: Юнител группийн хэрэглэгчид U-Point оноо цуглуулдаг болно

Сүүлийн үед Монголын томоохон компаниуд “Нэгдсэн лояалти” буюу “U-Point” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа тухай сайхан мэдээ сонсогдох боллоо. Хөтөлбөрийн талаар сонирхтол “Юнител” групп, “Номин Холдинг” ХХК, Тэсо корпораци, “Кафе Бэнэ” сүлжээ, “Монбэйкери”ХХК, “Метро Экспресс” ХХК, “Монгол Эм Импэкс концерн” ХХК, “Tous Les Jours bakery” зэрэг салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд нэгджээ. Ингээд “Юнител” группийн Бизнес хөгжил, төлөвлөлт хариуцсан дэд захирал Д.Жамъяншаравтай ярилцлаа.

-Монголын томоохон компаниуд нийлээд “Нэгдсэн лояалти” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Манайд анх удаа хэрэгжиж эхэлж байгаа “Нэгдсэн Лояалти” хөтөлбөрийн талаар та манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Зах зээлд байр сууриа олсон томоохон компаниуд хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийнхээ тоог тогтоон барих үүднээс Лояалти хөтөлбөртэй байдаг. Гэхдээ компани бүр тусдаа лояалти хөтөлбөртэй байх нь нэгдүгээрт хэрэглэгч талаасаа хязгаарлагдмал сонголттой, хоёрдугаарт компани талаас өндөр зардал, хүчин чармайлт их шаарддаг. Иймд “Нэгдсэн лояалти” хөтөлбөр хэрэгжүүлж нэгдсэн програм хангамж, дундын дэд бүтцийг бий болгосноор өсөж яваа компаниуд харьцангуй бага зардлаар лояалти хөтөлбөрт нэгдэж, хэрэглэгчдэд илүү хэрэглээтэй, хүртээмжтэй, өгөөжтэй болох юм.

-Танай компанийн GG хөтөлбөр, “Нэгдсэн лояалти” хоёрын онцлог болон ялгаа нь юу вэ?

-Манай компанийн хувьд 2011 онд анх зах зээлд танилцуулагдаж байсан GG лояалти хөтөлбөрийн дараагийн хөгжлийг энэхүү “Нэгдсэн лояалти” хөтөлбөр гэж харж байгаа учраас Юнител, Юнивишн, LookTV үйлчилгээгээрээ энэ хөтөлбөрт нэгдээд байгаа. Хэрэглэгчид маань өмнө нь төлбөр төлөлт, худалдан авалтынхаа 1 хувийг хуримтлуулдаг байсан бол одоо 3 хувийг U-Point оноо болгон хуримтлуулах боломжтой болж байна. Мөн хуримтлуулсан оноогоо олон байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ авахад зарцуулах боломжтой болсон нь хамгийн том давуу тал юм.

-Юнителийн хэрэглэгчдийн хувьд “U-Point”-ыг яаж ашиглах боломжтой вэ?

-Юнител, Юнивишнийн хэрэглэгчид төлбөр төлөлт, данс цэнэглэлт, худалдан авалт бүрдээ U-Point оноо цуглуулж, эргээд цуглуулсан оноогоороо хөтөлбөрт нэгдсэн бусад бүх байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгийн 50 хүртэлх хувьд зарцуулах боломжтой. Энэ зарцуулалтад ч мөн оноо хуримтлагдана. Цаашид бид хэрэглэгчдэдээ GG онооны оронд U-Point оноог олгох бөгөөд хэрэглэгчид интернэтийн төлбөрөө төлөөд цуглуулсан оноогоороо кофегоо хөнгөлүүлэх, хими цэвэрлэгээний төлбөрөөс цуглуулсан оноогоороо гар утасны нэгж авахдаа зарцуулах зэргээр маш уялдаа холбоотой ухаалаг зарцуулалт хийх боломжтой.

-Танай компанийн хувьд уг хөтөлбөрийн ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-“Нэгдсэн лояалти” хөтөлбөр бол Япон, АНУ, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудад амжилттай хэрэгжиж байгаа. Манай улсын хувьд Лояалти үйлчилгээ үзүүлэгч “United Alliance ХХК” анхны “Нэгдсэн лояалти” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа нь тун цаг үеэ олсон, хэрэгцээгээ мэдэрсэн үйлчилгээ гэж харж байна. Зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй компаниуд харьцангуй бага зардлаар хэрэглэгчдээ урамшуулах, маркетингийн зардлаа багасгаж, үр өгөөжээ 30 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Мэдээж хэрэглэгчдэд чанартай найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч компаниудыг эгнээндээ нэгтгэснээр хэрэглэгчийн итгэлийг бий болгох, үйлчилгээний чанар стандарт тогтоход чухал алхам болох юм.

-Хэзээнээс эхлэн хэрэглэгчид өдөр бүр инээмсэглэж эхлэх вэ?

-Тун удахгүй. Монголын хамгийн анхны нэгдсэн лояалти хөтөлбөрийг хүргэхээр “United Alliance” компани болон хамтрагч байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. Одоогоор системийн хөгжүүлэлт, бэлтгэл ажлыг бүрэн дуусгаад байна. “U-Point” нэгдсэн лояалти хөтөлбөрийн албан ёсны нээлт тун удахгүй болно гэдгийг дуулгахад таатай байна.

Их ажлынхаа хажуугаар цаг зав гарган ярилцаж, “Нэгдсэн лояалти” хөтөлбөрийн талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

“Нэгдсэн лояалти” хөтөлбөр буюу “U-Point” хөтөлбөрийн талаарх илүү их мэдээлэл авахыг хүсвэл 7777-4422 дугаарын утсаар холбогдож, тодруулах боломжтой юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж