Баруун аймгийнхан цементийн үйлдвэр барихыг шаардаж эхэллээ | News.MN

Баруун аймгийнхан цементийн үйлдвэр барихыг шаардаж эхэллээ

Баруун аймгийнхан цементийн үйлдвэр барихыг шаардаж эхэллээ

Баруун аймгийнхан цементийн үйлдвэр барихыг шаардаж эхэллээ

Увс аймгийн төв Улаангомын зах дээр үл таних өвгөн ахтай аж амьдрал, бас бус сэдвээр хэсэг хууч хөөрөв. Тэгтэл шинэхэн танил өвгөн буурал ах Улаангомын утаа Улаанбаатарынхаас ялгаагүй болсон доо гэж хэлчихээд нуруугаа үүрээд алхаж одлоо. Түүний энэ үг үнэхээр үнэн байлаа. Гэхдээ ганц Улаангом биш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай гээд баруун таван аймгийн төвүүд бүгд утаатай болсон. Агаарын бохирдлын хэмжээ тэнд амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой заналхийлж байгааг хардаг, ярьдаг хүн харин цөөхөн ажээ. Хөдөө орон нутагт, тэр дундаа баруун бүсийн алслагдсан аймгуудад орон сууцны дорвитойхон хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үгүй. Хувийн хэвшлийн барилгын компаниуд бор зүрхээрээ зүтгэж цөөн тооны орон сууц барьдаг ч барилгын гол материал болох цемент энэ бүс нутагт Улаанбаатарынхаас хоёр дахин илүү үнэтэй. Хэрэглээний цементээ дээд тал нь 1500 км-ийн зайтай нийслэлээс татдаг учир тээврийн зардал шингээд үнэ өсдөг. Ийм л энгийн шалтгаантай.

Монголд нэг үеэ бодвол цементийн үйлдвэр олон болсон. Хүчин чадал, технологи, бүтээгдэхүүний чанараар хаана ч гологдохгүй. Харамсалтай нь цементийн эдгээр үйлдвэр бүгд Улаанбаатарыг тойроод шавчихсан. Дорноговь аймагт хоёр, Төв аймагт нэг, Сэлэнгийн Хөтөлд бас нэг үйлдвэр бий. Дан ганц Улаанбаатарын зах зээлд дулдуйдаж үйлдвэр барих нь төрөөс баталсан үйлдвэржилтийн тухай бодлого, хууль, бусад бичиг баримтын зорилготой авцалдаж өгөхгүй байгаа нь үнэн. Улаанбаатарыг тойроод цементийн баахан үйлдвэр барьсан хэрнээ баруун бүс нутагт ганц ч үйлдвэргүй өнөөдрийг хүрсэн нь тэнд амьдарч байгаа хүмүүсийн амьдралд асар том дарам болдог. Яг ижил цалин авдаг хэрнээ баруун бүс нутагт амьдарч байгаа хүмүүс өргөн хэрэглээний ихэнх бараа, бензин шатахуун, барилгын материал зэргийг хоёр дахин өндөр үнээр худалдан авдаг нь гашуун үнэн. Баруун таван аймгийнхан ямар хоёр дахин илүүг төлөхөөр хараагдчихсан биш дээ, энэ бол шударга ёсонд яавч таарахгүй.

Төр, засгаас үйлдвэржилтийн бодлогын хүрээнд тодорхой шийдвэрүүд гаргаж, бодит алхмуудыг хийсэн ч үр дүн даанч дэндүү хангалтгүй. Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжсэн Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоолд цементийн үйлдвэрийг хүн амын суурьшил, барилгажилтын хэтийн төлөв, зах зээлийн эрэлт хэрэгцээ, тээвэрлэлтийн нөхцөлтэй уялдуулж төв, баруун, говийн, зүүн хэсэгт бүсчлэн байгуулахаар заажээ. Засгийн газрын 2015 оны 335-р тогтоолоор баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Буянт сумын нутагт “Вестерн Холд” компанийн баруун таван аймгийн хэрэгцээг 100 хувь хангах цементийн үйлдвэрийн төслийг дэмжсэн байдаг. УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т импортыг орлох барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж баруун бүс нутагт  цементийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар тов тодорхой тусгасан байх ажээ. Цаасан дээр буусан бодлого, шийдвэр энэ мэт цөөнгүй байх боловч Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийнхан 2000 шахам км-ийн цаанаас цементээ зөөсөөр л байна.

Засгийн газар баруун бүсийнхний хэрэгцээг бүрэн хангах цементийн үйлдвэрийг Ховд аймагт байгуулъя гэж шийдсэн нь санамсаргүй хэрэг огт биш. Эртний түүхт Ховд аймаг бол баруун бүсийн хөгжлийн тулгуур төв. Хамгийн гол нь баруун таван аймгийн яг төв цэг гээд ойлгочиход огтхон ч буруудахгүй. Өлгийгөөс 220, Улаангомоос 240, Алтайгаас 450, Улиастайгаас 450 км давхиад Ховд орно, тээвэр хийхэд хамаагүй дөт. 1500 км-ийн цаана байх Улаанбаатараас тээвэр хийж нэмэгдэл шингээх шаардлагагүй болно. Улаанбаатарт цементийн үйлдвэрийн үнэ тонн нь 165 мянга байхад баруун таван аймагт хамгийн багадаа 320000 буюу хоёр дахин өндөр үнэтэй байгаа юм. Ховдод цементийн үйлдвэр барьчихвал яг Улаанбаатарынхтай ижил үнээр цементээ авах боломж бүрдэнэ. Үүнээс гадна холын тээвэр хийж шатаадаг зардлаас жилд 43 тэрбум төгрөг хэмнэх тооцоог мэргэжилтнүүд гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, 43 тэрбум төгрөг алслагдсан баруун таван аймгийн иргэдийн халаасанд үлдэнэ гэсэн үг. Ирэх хавар баруун аймгийнхны эрчим хүчний найдвартай байдлын баталгаа гэгдэж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил эхлэх учиртай. Энэ бол маш чухал бөгөөд том бүтээн байгуулалт. Энэхүү цахилгаан станцыг барихад бетонон далангийн ажил ихээр хийнэ. Үүнд шаардлагатай цементийг нийслэлээс зөөнө гэвэл цаг хугацаа маш их алдагдаж, өртөг ч нэмэгдэнэ. Харин Ховд аймгийн цементийн үйлдвэрийг барьчихвал гол бүтээгдэхүүнээ дэргэдээсээ хямдаар авах таатай боломж бүрдэнэ.

Баруун таван аймгийн цементийн жилийн хэрэгцээ 220 мянган тонн байдаг. Ховдод шинээр барих үйлдвэр энэ эрэлтийг бүрэн хангаад зогсохгүй ОХУ-д бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой юм билээ. Үйлдвэр барьж байгуулахад эрчим хүчний найдвартай эх үүсвэр, тэр дундаа 10 мегаваттын чадал шаардагдана. Эрчим хүчний энэ шалгуурыг хангах эх үүсвэр ганцхан Ховдод байгаа учраас байршлыг ингэж тооцсон, тогтсон байна. Цементийн энэ үйлдвэрийг түргэн бариад ашиглалтад оруулчихвал 250-350 ажлын байр шинээр бий болж, улсын төсөвт жилд 5-6 тэрбум төгрөгийн татвар төлөх тооцоо бий. Үйл ажиллагаа нь жигдрээд ирвэл баруун бүс нутгийн аймгуудын сумдыг бетонон замаар холбох томоохон төсөл хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Өчнөөн олон хүний зардал мөнгө, цаг завыг хэмнэнэ. Баруун бүс нутагт шатахуун хамгийн өндөр үнэтэй байдаг. Сумдыг бетонон замаар холбочихвол маш их хэмнэлт гарна, айл өрхүүдийн зарлага бодитоор багасна. Учир начир ийм болохоор л баруун таван аймгийн иргэд үйлдвэрээ хурдан барихыг шаардаад, шахаад байгаа юм. Энэ бол үнийн өсөлтөд дарлуулж туйлдаа хүрсэн эгэл жирийн иргэдийн зүй ёсны шаардлага мөнөөс мөн.

Өгүүллийн эхэнд дурдсан өвгөн ахын хэлснээр Улаангомд орон сууцны ам метр нь дунджаар 1.5 сая төгрөг байгаа юм билээ. Энэ үнэ баруун бүсийн нөгөө дөрвөн аймагт ч яг адилхан. Авч байгаа цалин, гаргадаг зардал хоёртой нь харьцуулахад баруун бүс нутагт байрны үнэ нэлээн өндөр байгаа юм. Шалтгаан нь барилгын хамгийн гол бүтээгдэхүүн болох цементтэй холбоотой. Хэрэв Ховдод цементийн үйлдвэр баригдаад үүдээ нээчихвэл баруун бүс нутагт орон сууцны үнэ 35-40 хувиар буурах боломжтой. Орон сууц олноор баригдвал хүмүүсийн эрүүл мэндэд заналхийлж буй өнөөх гайхал утаа алга болно. Гоё чамин нэртэй зуух тараагаад утаа буурдаггүй гэдгийг Улаанбаатарын жишээ хангалттай нотолно. Худалдан авах чадварт нь тохирсон үнэтэй орон сууж, ипотекийн урт хугацааны зээлийн тогтолцоо бүрдүүлснээр утаанаасаа маш богино хугацаанд салдгийг одоо хүмүүс мэддэг болсон. Цементийнхээ үйлдвэрийг барьчихвал Улаангом болон бусад дөрвөн аймаг утаанаасаа маш хурдан салаад харин Улаанбаатарынхан утаагаа зүхсэн хэвээр үлдэж онигоо болох вий.

Т.НАРАН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-12-10 104.194.218.172

цементийн үйлддвэрийг төрөөс нэг ч төгрөг авахгүйгээр Баян-Өлгий аймагт барьчихсан шүү дээ. Энэ агуу хүн бол УИХ-ын гишүүн Д.Мурат.Гэтэл төрөөс мөнгө идэж сурсан хүмүүс басл сурсан зангаара төсөл,хөтөлбөр хэрэгжүүлэх гээд байна уу да

Зочин 2018-12-10 104.194.218.172

Byambatsogt toroos toocoo sudalgaagui heden uildver bariulj mungu tsohih ni ldee. Huviin companiud herev ineheer bolomjtoi baisan bol oorsdiinhoo horongoor barichih baisan biz. Ene tsagdaaginhantai hamt luivar hiideg hulgaichod tosviin huringu bol saihan hool

Зочин 2018-12-10 202.126.89.215

Бямбацогт гишүүн минь дахиад битгий худал хэлээрэй бид итгэж харж сууядаа

Зочин 2018-12-10 202.126.89.215

Бямбацогт гишүүнээ дахиад битгий худал хэлээрэй үйлдвэрээ бариулж амалсанаа билүүлээрэй

Зочин 2018-12-10 66.181.161.23

цементийн үйлддвэрийг төрөөс нэг ч төгрөг авахгүйгээр Баян-Өлгий аймагт барьчихсан шүү дээ. Энэ агуу хүн бол УИХ-ын гишүүн Д.Мурат.Гэтэл төрөөс мөнгө идэж сурсан хүмүүс басл сурсан зангаара төсөл,хөтөлбөр хэрэгжүүлэх гээд байна уу да

Зочин 2018-12-10 64.119.20.18

бямбацогтын барих гж бгаа үйлдвэр. Энэ шээс үйлдвэр барих гээл, луйврын хэдэн төгрөгөө угаах гээл чичрээд бгаамлдаа. Гэхдээ бариад, чанартай цемент гаргаж бвал барав. Өдий биздээ.

Барилгачин 2018-12-10 64.119.27.192

Цeмeнт их хэмжээгээр хямд зарна. 99907815, 88837777

Зочин 2018-12-10 146.115.164.182

Zah zeel shuu dee. Bariach dee tegeed

Зочин 2018-12-10 103.9.90.53

Энэ бүсчилсэн хөгжил чинь чухал юм байгаа юм даа. Энэ чинь улс оронд хэрэгтэй томоос том асуудал шүү. Ингээд ингээд юм хийгээд явчихмаар байна л даа манай төр засгийн нөхдүүд.

ДУМ 2018-12-10 119.40.98.162

Ховдод цементний үйлдвэр барьчихсан юм бишүү, Энэтхэгийн тусламжаар. Харин тэр нь ажиллахгүй, нээлтээ хийгээгүй гэх зүйл фейст яваад байсан.

Зочин 2018-12-10 66.181.161.28

Одоогийн хүчин чадал нь монголын хэрэглээнээс давчихсан бгаа шүү.сайн судлах л хэрэгтэй бх

Зочин 2018-12-10 122.201.19.66

Baruun taliin tsementiin importiin uniig l tegelchih tegeed l boloo ym bish uu.

САЙН БОД ХӨ 2018-12-10 202.126.89.68

20 хувийн татвар тэгоээд хотоос 2 дахин үнэтэй цeмeнтийг хямдруулж болно гэж яаж сэтгэхээрээ тэнэгтдэг байнаа

Зочин 2018-12-10 122.201.19.66

Ene bol bas l onoo holbogdoh olon yam tamgiin gazriin uildverjilt ediin zasgiin bodlogotoi holbootoi asuudal. Gadnii hogjiltei ornuud gazar zuin barshilaas hamaarch uldver uilchilgeenii gazriin zovshoorliig olgoj barij tolovldog ym baina. Jishee ni manai 1 naiz USAd restoran neeh huselt orshin suugaa duuregtee ogtol ene duuregiin restoranuud hereglehgchdiinhee achaalliig hangaj baigaa uchir oor zahiin duuregt olgono gesen hariu ogson baidag. Ene bol jinhene tolovlolt baigaa biz...

Зочин 2018-12-10 170.130.66.212

Khovdod tsementiin uildwer mash heregtei bn. Tegehgui bol khovdod bair awsnaas hotod awsan n deer bolchood bn shde

Зочин 2018-12-10 202.21.106.132

baga huchin chadaltai uildver barihaar zardal ni ondor tusaad adilhan um bish uu. ashigtai bol ene companiud barih baisan bailgui dee.

Зочин 2018-12-10 108.62.70.69

Төрийг хүлээгээд удлаа. Бүтэхгүй шинжтэй. Буян болоод бариад өгдөг хувийн хэвшил байдаг ч болоосой

Зочин 2018-12-10 108.62.70.68

Баруун аймгийнханд цементийн үйлдвэр үнэхээр хэрэгтэй байнаа. УБ-аас 2 дахин илүү үнээр авч хэрэглэж байна шүү дээ. Тэгсэн хэрнээ яг адилхан цалин авдаг ш дээ бид нар

Зочин 2018-12-10 173.208.36.169

Маш хэрэгтэй бүтээн байгуулалт шүү

Зочин 2018-12-10 170.130.66.69

Баруун аймгийнхан бол бүх юм нь үнэтэй байаг ш дээ. Бензин шатахуун, гурил будаанаас эхлээд нийслэлээс үнэтэй байаг. Тэр хэмжээгээр иргэдийн амьдрал амьжиргаа хэцүү шүү дээ. Мэдэхгүй хүмүүс нь дуугүй л бай

Зочин 2018-12-10 108.186.244.248

Орон сууцны үнэ бараг УБ-тай дүйж байгаа нь цементийн үнээс хамааралтай

Зочин 2018-12-10 173.208.36.205

Түүхий эд нь Ховд аймагт хангалттай байхад олон юм яриад байлгүй бариач. Хилээр цемэнт оруулахгүй болсоноос хойш барилга засвах бүх юмны үнэ өсөж байна

Зочин 2018-12-10 170.130.66.129

Энэ эсэргүүцээд байгаа хүмүүс өөрсдөө нэг очоод хардаг болоосой. 1500 төгрөгөөр авдаг байсан талхаа 3000 төгрөгөөр ав гэвэл хэрүүл хийгээд бөөн юм болох байх даа

Зочин 2018-12-10 170.130.66.177

Цемент ийм үнэтэй байхад яаж байшин барьж яаж утаанаас салах гээв

Зочин 2018-12-10 108.62.70.90

Манай Ховд аймагт Эрдэнэбүрэнгийн УЦСтанц баригдах гэж байгаа. Үүнээсээ өмнө цемэнтийн үйлдвэрээ барих хэрэгтэй. Тэгэхгүй бол урдаас бүх цемэнтээ авах хэрэг болно

irgen 2018-12-10 64.119.27.231

baruun aimagt amidardag humuus uniin daramtand uneheer ih urtdug. Uildver bariad uneheer une buurah yum bol demjmeer sanal bna aa

Зочин 2018-12-10 170.130.66.136

Жилд хэдэн сургууль цэцэрлэг барьж хэр их засвар хийдэг билээ. Цемэнтийн үйлдвэрээ барьчихвал энэ бүхний өртөг буурна. Дорхноо зарлагаа нөхнө

Зочин 2018-12-10 108.62.70.90

Tsementiin uildwer barichihwal Baruun bus dorhnoo bosood irne. Ajilsag humuus.

зочин 2018-12-10 103.9.90.53

Энэ эсэргүүцээд байгаа хүмүүс өөрсдөө нэг очоод хардаг болоосой. 1500 төгрөгөөр авдаг байсан талхаа 3000 төгрөгөөр ав гэвэл хэрүүл хийгээд бөөн юм болох байх даа

зочин 2018-12-10 103.9.90.53

Баруун аймгийнханд цементийн үйлдвэр үнэхээр хэрэгтэй байнаа. УБ-аас 2 дахин илүү үнээр авч хэрэглэж байна шүү дээ. Тэгсэн хэрнээ яг адилхан цалин авдаг ш дээ бид нар

ЗОЧИН 2018-12-10 202.180.216.19

БАРУУН АЙМГИЙНХАН БИШ ЭЭ ! ХОВДООС СОНГОГДСОН ГУРВАН ГИШҮҮНИЙ НЭГ Л БАЙХГУЙ ЮУ ! ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГАХ САНАЛ ӨГЧ, КНОП ДАРЧИХААД ОДОО ӨӨРИЙНХ НЬ ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСӨЛ НЬ БҮТЭЛГҮЙ БОЛОХ ГЭЭД САНДАРЧ МОНГОЛЫН БҮХ Л САЙТУУДААР ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ НЭГЭН ЗЭРЭГ ТАВЬЖ БАЙНА !!!

зочин 2018-12-10 103.9.90.53

Чи өөрөө үнэтэй цементээ чацага цайрайлаад хэрэглэ. харин бид чадахгүй.

Зочин 2018-12-10 202.126.89.68

Тамын тогооны эргүү иал минь чи улс төрийн хар хэрүүлээр голоо зогоодог бол амьдрах шэж ядаж яваа ард түмэн амьэиргаанбхаа зардлбг бууруулах, авдаг хэлэн тагрөгөө амьдралдаа хүргэхийн төлөө зүтгэдэг юм. Хямд үнэтэй шатахужн цeмeнт авмаар байна аалзаа.

Ховдод жилд 20000 тонн цементийн үйлдвэр 2018-12-10 150.129.142.219

Жилд 20000 тонн цементийн үйлдвэр барьсан, тэр үйлдвэр ямар байдалтай байгаа хөрөнгө оруулалтынх нь үр өгөөжийг тодруулсаны дараа үйлдвэрийн асуудлаа баруун аймгийнхан ярьцгаа. Ард түмний татварын мөнгийг үрэн таран хийдэгийг зогсох хэрэгтэй. Өөрсдийнхээ татварын мөнгөө хянаж сурсаныхаа дараа үйлдвэр барих асуудлаа ярих нь зөв.

зочин 2018-12-10 103.9.90.53

УБт 170 мянгаар зарагдаж байгаа цементийг баруун аймгийнхан 320 мянгаар авч байгаа нь тэгээд хүлээзнэх харзнах зүйл үү. төр барьж чадахгүй бол хувийн хэвшил нь бариад өгөх хэрэгтэй

Худлаа шаагчид 2018-12-10 202.126.89.68

Баруун бүсэд хүн амьдардаг юм малаа. Тэнд амьдарч буй 300 мчнган хүн тэгээд хотоос 2 дахин үнэтэй цeмeнт авч, 500 төгрөгөөр үнэтэй шатахуун авч амьдрах нь зөв юмуу

зочин 2018-12-10 103.9.90.53

Үнэхээр хэрэгтэй байна. УБ,т 170 мянгаар авч байгаан цементийг баруун аймгийнхан 320 мянгаар авч багаа

Tr 2018-12-10 103.229.121.75

Oros ruu importlono gene vv? Import, export-yn yalgaag medchiheech dee, hagas dutuu bolovsroltoi setgvvlch guai.

Зочин 2018-12-10 66.181.164.222

Үндэсний том компаниуд үйлдвэр барихаар луйварчин туйварчин буцааж өг энэ тэр гэж ТӨР заналхийлдэг биздээ. Цемент үйлдвэрлэхэд орох түүхий эд шохойн чулуу, гөлтгөнө энэ тэр гээд бүгдийг олборлох лиценз авдаг. Олон лиценз авлаа энэ тэр гэж дарамталдаг ТӨР цементийн үйлдвэр барих байхааа. ккккк.

Зочин 2018-12-10 66.181.164.222

Үндэсний том компаниуд үйлдвэр барихаар луйварчин туйварчин буцааж өг энэ тэр гэж ТӨР заналхийлдэг биздээ. Цемент үйлдвэрлэхэд орох түүхий эд шохойн чулуу, гөлтгөнө энэ тэр гээд бүгдийг олборлох лиценз авдаг. Олон лиценз авлаа энэ тэр гэж дарамталдаг ТӨР цементийн үйлдвэр барих байхааа. ккккк.

Зочин 2018-12-10 66.181.179.53

заавал том үйлдвэр барихаар жижиг үйЛдвэрүүд аймаг бүрд барь л даа

Hovd 2018-12-10 202.9.43.210

tui mai shuu. Hovdiinhon Byambatsogtoo medne za yu

Зочин 2018-12-10 49.0.165.5

Төмөр зам тавь л даа малнуудаа

WWW333 2018-12-10 202.72.245.122

yagaad bugdiig KhOVDOD barikh gej Zavkhand barij bolno sh dee. Mongoliig buschilen khugjuulne gej teneg zuil yarikhaa boli doo.

Зочин 2018-12-10 202.21.106.132

hehe zavhand ter tsementiin ord ni baidag um uu.

Иргэн 2018-12-10 202.126.89.66

Зөв шаардлага

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж