Ньюс хөтөч:"Ардчилал, хүний эрхийн өдөр" ийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч:"Ардчилал, хүний эрхийн өдөр" ийг тэмдэглэнэ

Ньюс хөтөч:"Ардчилал, хүний эрхийн өдөр" ийг тэмдэглэнэ

ӨНӨӨДӨР

Аргын тооллын 12 сарын 10, Сумъяа гараг. Билгийн тооллын 3, Элдэв тэнгэртэн одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.50 цагт

Туушин зочид буудалд болох Монгол Улсын Тогтвортой Санхүүгийн Хөтөлбөрийн 5 жилийн ойн арга хэмжээ болно.

10.00 цагт

  • Эрүүл мэндийн яамны хурлын залаанд Эрүүл мэндийн цогц үйлчилгээг багтаасан EMNELEG.MN аппликейшний нээлт болно.
  • УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

11.00 цагт

  • С.Зориг асны хөшөөний дэргэд "Ардчилал, хүний эрхийн өдөр" ын арга хэмжээг зохион байгуулна.
  • АШУҮИС нь Монголд анх удаа их сургуулийн цогцолбор хотхоны бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлж байгаа билээ. АШУҮИС-ийн шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн нээлтийн үйл ажиллагаа болно.
  • Хүний эрхийн Олон Улсын өдөрт зориулсан Хэвлэлийн бага хурлыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын байранд хийнэ.
  • ШУА-ийн гишүүний ээлжит сонгууль явагдаж байгаатай холбогдуулан салбарын бага чуулган, бүтэцийн академиудаас нэр дэвшигч 14 эрдэмтний бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр, маргааш хоёр өдөр болно.

11.30 цагт

  • Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн, анхны Ерөнхий сайд сайн ноён хан Т.Намнансүрэнгийн мэлмий гийсний 140 жилийн ойд зориулсан "Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Боржигон Төгс-Очирын Намнансүрэн-140" архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00

  • Хүний эрхийн өдөрт зориулж Сүхбаатарын талбайд хүний эрхийн төлөөх төрийн бус байгууллагууд "Хүний эрхийг дархлаажуулъя. Та ч бас эрхээ хамгаал" өдөрлөгийг зохион байгуулна.
  • Аварга, мянгат малчдын зарим төлөөллүүд МАА-н салбарын тулгамдсан асуудлаар болон Малчдын нэгдэл байгуулахтай холбогдуулан хэвлэлийнхэнд мэдээлэл хийх гэж байна. Энэ үеэр нүүдэлчин өв соёлоо тээж яваа малчдын талаар гаргасан "Монгол Малчдын Алтан товчоон" номын нээлт болно.  Tedy төвийн баруун талд Ancore Conference event venue-д болно.
  •  “Байгаль орчин ба хууль эрх зүй” байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил ба оролцогч талууд сэдэвт сургалт болно. Сургалтад БОАЖЯ, ЦЕГ, Мөрдөн байцаах албаны ХБО-ны эсрэг гэмт хэрэг шалгах хэлтэс, МХЕГ, Нийслэлийн прокурорын газар, ХААИС зэрэг байгаль орчинтой холбоотой төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж