Шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах нь хангалтгүй гэв | News.MN

Шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах нь хангалтгүй гэв

Шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах нь хангалтгүй гэв

Шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах нь хангалтгүй гэв

Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр буусан байхад Монголын шатахуун импортлогчид бензиний үнийг хэзээ буулгах вэ гэсэн асуулт олны анхааралд байна. Энэ 2018 онд шатахууны үнэ таван удаа нэмэгдсэн. 2018 оны нэгдүгээр сараас хойш хоёр, долоо, найм, аравдугаар сард тус тус шатахуун түгээх станцууд жижиглэнгийн борлуулалтын үнээ литр тутамдаа 50-100 төгрөгөөр, АИ-95 бензинийг 100-250 төгрөгөөр нэмсэн билээ.

“Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэх, мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсний дагуу өнгөрөгч Баасан гаригаас /2018.12.07/ шатахууны үнэ 100 төгрөгөөр буурсан гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээлсэн. Засгийн газраас шатахууны жижиглэнгийн үнийг 100 төгрөгөөр бууруулах чиглэл өгсөн дагуу үнээ бууруулсан эсэхийг “Петровис”, “Синчи ойл”, “Тэс петролиум” компаниудын шатахуун түгээх станцуудад очин сонирхов. Баасан гаригт шийдвэр гарсан учраас тухайн өдрийн орой зарим ШТС үнээ буулгаагүй байсан юм.

Харин өчигдөр /2018.12.09/ оройн байдлаар “Петровис”, “Тэс петролиум” шатахуун түгээх станцууд шатахууны үнээ 100 төгрөгөөр буулгасан байлаа. Хамгийн өргөн хэрэглэгддэг АИ 92-1960 төгрөг байснаа 1860 болж буурсан байна. Харин АИ-95-2340 төгрөг болжээ. “Тэс петролиум” шатахуун түгээх станцын түгээгч Н.Буянтогтох хэлэхдээ “Баасан гаригаас шатахууны үнэ 1960-1860 болж үнэ буурсан. Ер нь бол өнгөрсөн хугацаанд шатахууны үнэ 30-50 төгрөгөөр нэмэгдсэн байх. Илүү мэдээлэл мэдэхгүй” гэсэн юм. Жолоочдын хэлснээр “Шатахууны үнэ буурсан нь сайн мэдэгдэхгүй байна. Ямартай ч 100 төгрөгөөр буурсан гэсэн. Үүнд ямар ч өөрчлөлт гарахгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ.

Таван удаагийн нэмэгдлийн дараа ийнхүү шатахуун 100 төгрөгөөр буурч байна. Цаашид ч бууруулах боломжтой гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон салбарын сайд нь хэлсэн. Тиймээс шинэ оноос өмнө шатахуун бууруух уу гэдэг асуулт үлдэж буй.

Энэ удаагийн үнийн бууралтыг жолооч нарын зүгээс хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал, жолооч Ч.Жамсран хэлэхдээ "Шатахуун түгээх станцууд үнээ бууруулаагүй юм шиг санагдлаа. Ер нь 100 төгрөгөөр бууруулах нь хангалтгүй. Түлш авахад литр тутамдаа 2360 төгрөг байна шүү дээ. Өдөрт 30 мянган төгрөгөөр бензин хийгээд нэмэр алга байна. Өдөртөө л дуусах юм. Шатахууны үнээ нэмэх болохоор 100, 200 төгрөгөөр нэмдэг атал бууруулахдаа огт мэдэгдэхгүй юм" гэлээ.

Засгийн Газрын  2018 оны  59 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнэ хангамж, үнийг тогтворжуулах зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 2018 оны 1, 2, 3 дугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн дагуу цаашид  шатахууны үнэ үе шаттайгаар  буурахыг салбарын яамнаас мэдэгдэж буй юм. Харин хэзээ, хэдэн төгрөгөөр бууруулах вэ гэдэг одоогоор тодорхойгүй. Гэхдээ дотоодоос илүү дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ хэрхэн хэлбэлзэхээс олон зүйл шалтгаална гэдгийг тодотгоод буй. Ямар ч гэсэн хамгийн эрэлттэй А 92 шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулж, цаашид хэдэн төгрөгөөр буурах, хэзээ бууруулах нь тодорхойгүй байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сонгогч 2018-12-10 202.126.88.38

Түлшний чинь үнэ буурч байж өргөн хэрэглээний барааны үнэ буумаар юм бензинээр хүн өөрийгөө болон гэр бүлээ л зөөдөг

Avatar

Зочин 2018-12-10 202.9.42.240

жолоочдын хэлснээр биш жолооч нарын хэлснээр...

Avatar

зочин 2018-12-10 182.160.40.142

петровис буураагүй, хэвээрээ байна лээ

Avatar

Санчир 2018-12-10 66.181.189.130

Стратегийн бvтээгдэхvvнийг терийн мэдэлд авья.

Avatar

Санчир 2018-12-10 66.181.189.130

Шабахуун нийлvvлэлтийг терд эргvvлэн авах хеделгеенийг эхлvvлье.

Avatar

Зочин 2018-12-10 66.181.189.130

Шабахуун нийлvvлэлтийг терд эргvvлэн авах хеделгеенийг эхлvvлье.

Avatar

Зочин 2018-12-10 112.72.15.78

Шатахууны үнэ буугаагүй ээ Худалч сайд нар огцорох хэрэгтэй. Ард түмний аж амьдралаар битгий тохуу хийгээч ээ

Avatar

Bathurel 2018-12-10 64.119.19.214

Avtogaz byyhgui um yy?

Avatar

Зочин 2018-12-10 202.126.89.251

Хохнээээ долларыг 1500байсныг 2650 болтлон өсгөөд буухаарааа 10 төгрөг буулгана өө бинзен мөн адилхан

Avatar

Зочин 2018-12-10 202.179.31.56

ЦАГТАА ЭЦЭГ БУШ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДАХИН СОНГУУЛИЙН ӨМНӨ ТАТВАР ХУРААМЖАА НЭМЭЭД НЭМЭХГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН АМЛАЛТААСАА БУЦСАН БАЙДАГ. ҮР ДҮНД НЬ КЛИНТОН ЯЛАЛТ БАЙГУУЛЖ СУУДЛАА АЛДСАН. САЯХАН МАКРОН БӨӨЛЖИСӨӨ БУЦААЖ ДОЛООЖ БАЙГАА АЯТАЙ БУУЛТ ХИЙЖ ШИЙДВЭРЭЭ БУЦААЛАА. АРД ТҮМЭН ТАТВАРЫН НЭМЭГДЭЛ, ҮНИЙН ӨСӨЛТ БУЮУ ИНФЛЯЦИД ҮНЭН ХАРШИЛТАЙ ГЭДГИЙГ ЗАСАГ БАРИГЧИД ТЭР БҮР МАРТААД БАЙХ ШИГ БАЙХЫН. ЭРХ МЭДЭЛЭЭ АЛДАХААС АЙЖ БАЙГАА БОЛ ҮНЭ ХАНШАА ЖООХОН АНХААРАХ Л ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2018-12-10 119.40.98.10

СУМЪЯАБАЗАР ОГЦОР , АЖИЛЛАА ӨГ.

Avatar

Muunohoi 2018-12-10 203.91.115.51

Satahuun hichneen buusan haltuurchdiinsetgel tsadahgui shuu dee er nibol mongoliin nutgiin hasna chshatahuun neg jishig unet3ibaihnizohistoi hyazgasr nutagt mongol khu amidarch baigaa tedzaaval unetei yumhereglehyostoi yum uu

Avatar

Зочин 2018-12-10 103.9.90.98

өссөн дүнгээр бууруулах хамгийн зөв шийдэл

Avatar

Зочин 2018-12-10 203.217.138.2

Петровис буугаагүй бна лээ шүүү

Avatar

Иргэн 2018-12-10 202.126.89.174

Түлш нэг ч төгрөг буураагүй л байна . Нийтийн тээвэр яах вэ ?

Avatar

Иргэн 2018-12-10 202.126.89.174

Түлш нэг ч төгрөг буураагүй л байна . Нийтийн тээвэр яах вэ ?

Avatar

Иргэн 2018-12-10 202.126.89.174

Түлш нэг ч төгрөг буураагүй л байна . Нийтийн тээвэр яах вэ ?

Avatar

Зочин 2018-12-10 202.126.89.174

Түлш нэг ч төгрөг буураагүй л байна . Нийтийн тээвэр яах вэ ?

Avatar

зочин 2018-12-10 119.40.98.162

350-400 ТӨГРӨГӨӨР Л БУУРУУЛААЧЭЭ ЯАСАН ЦАДАЖ ХАНАДАГГҮЙ АЦНУУД БЭ

Avatar

Зочин 2018-12-10 66.181.183.145

Дэлхийн газрын тосны үнэ оргил үеэсээ 36 % буурааад байна. Энэ үнийг ярьж шатахууны компаниуд үнээ өсгөсөн. Одоо 36% буюу 2380-с 1570 төгрөг болтлоо буух ёстой. Ийм л новшууд шүү дээ.

Avatar

Зочин 2018-12-10 202.21.100.210

Лалараа цалингаа бас 36% буулгах уу?

Avatar

Зочин 2018-12-10 66.181.183.145

Үнээ буулга гэж байна, лалараа.

Avatar

Diesel tulshnii vne 2018-12-10 66.181.168.131

Diesel tulsh 1740 tog baisan odoo 2400r awch bn. 680 togrogoor nemegdsen shvv dee yun 100-250 be .....

Avatar

Жолооч 2018-12-10 64.119.16.171

ӨЧИГДӨР ОРОЙ 2018-12-09 нд ПЕТРОВИС АИ92 1980 т БАЙСАН , ЯАХ ГЭЖ ИНГЭЖ НИЙЛЖ АВААД ХУДЛАА Ш ААЦГААДАГ ЮМ БОЛ ДОО ?

Avatar

Зочин 2018-12-10 66.181.184.72

зөвхөн АИ-92 л буурсан юм уу. Бусад нь буурахгүй юм уу ямар тэнэг хэрэг вэ

Avatar

Ховдгийн гай 2018-12-10 122.201.17.142

20 mөгрөг өсөхөд л яанаа 20 төгрөг чинь зөндөө мөнгө л гээд байдаг н,овшнууд одоо болохоор 100 төгрөг юу юм бэ пий паа гэдэг. Тэнэг үү чи?

Avatar

Зочин 2018-12-10 202.126.89.107

80 $ BAISAN BINZIN 60 $ BOLJ 30 HUVI BURSAN 1500 TUGREG BOLGO

Avatar

Зочин 2018-12-10 202.5.206.61

Бензиний үнэ буурсан гэж хөөрцөглөөд хэрэггүй. 100 төгрөгөөр бид юу худалдаж авдаг билээ

Avatar

Зочин 2018-12-10 202.21.100.210

Эргүү сэтгүүлч нар юуч ойлгохгүй байж юмны үнийн мэдээлэл хийхээ л больчихол доо. Зах зээлийн горимдоо ороод өрсөлдөөд л үнээ тогтоосон нь шударга шүү дээ.

Avatar

Зориг 2018-12-10 183.177.97.14

4-н замын баруун талын СОДМОНГОЛ буулгаагүй байна. 10-ны өглөө 1980 байна

Avatar

Зочин 2018-12-10 202.131.241.234

Оюунгэрэл Батхүү нар бензинээр цай уунаа

Avatar

Зочин 2018-12-10 202.131.245.243

Наадуул чинь бензин биш коктейл зарж байгаа шүү дээ.

Avatar

зочин 2018-12-10 139.5.218.243

Оюунгэрэл авгайн петровис буулгааггүй тэр ч байтугай мэдэхгүй гээд гүрийж байсан

Avatar

Зочин 2018-12-10 103.57.93.70

100 төгрөгөөр бууруулах ч нэрийн хор доо ! Дизель түлшээ ирэх сараас хэдээр бууруулахийм бэ ? Бууруулаач бас. Ялгаа байхгүй портер, бонго гээд ард түмний өргөн хэрэглээний тээврийн хэрэгслүүд байгаа шүү дээ ! Роснефть хил үнээ бууруулсан тухай мэдээллийг "BLOOMBERG" тв мэдээлж байна.. 1тн - 706 $. 1 литр нь тооцоод үзвэл 1576 төгрөгөөр орж ирж байгаам байна. Тэхээр ирэх сараас энэ түлш орж ирэхээр хэд болгох юм ? Ямар ч байсан 2000 дотор байх нь гарцаагүй ! Бүх татвараа авч хаясан гээд байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж