Шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах нь хангалтгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах нь хангалтгүй гэв

Шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах нь хангалтгүй гэв

Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр буусан байхад Монголын шатахуун импортлогчид бензиний үнийг хэзээ буулгах вэ гэсэн асуулт олны анхааралд байна. Энэ 2018 онд шатахууны үнэ таван удаа нэмэгдсэн. 2018 оны нэгдүгээр сараас хойш хоёр, долоо, найм, аравдугаар сард тус тус шатахуун түгээх станцууд жижиглэнгийн борлуулалтын үнээ литр тутамдаа 50-100 төгрөгөөр, АИ-95 бензинийг 100-250 төгрөгөөр нэмсэн билээ.

“Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэх, мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсний дагуу өнгөрөгч Баасан гаригаас /2018.12.07/ шатахууны үнэ 100 төгрөгөөр буурсан гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээлсэн. Засгийн газраас шатахууны жижиглэнгийн үнийг 100 төгрөгөөр бууруулах чиглэл өгсөн дагуу үнээ бууруулсан эсэхийг “Петровис”, “Синчи ойл”, “Тэс петролиум” компаниудын шатахуун түгээх станцуудад очин сонирхов. Баасан гаригт шийдвэр гарсан учраас тухайн өдрийн орой зарим ШТС үнээ буулгаагүй байсан юм.

Харин өчигдөр /2018.12.09/ оройн байдлаар “Петровис”, “Тэс петролиум” шатахуун түгээх станцууд шатахууны үнээ 100 төгрөгөөр буулгасан байлаа. Хамгийн өргөн хэрэглэгддэг АИ 92-1960 төгрөг байснаа 1860 болж буурсан байна. Харин АИ-95-2340 төгрөг болжээ. “Тэс петролиум” шатахуун түгээх станцын түгээгч Н.Буянтогтох хэлэхдээ “Баасан гаригаас шатахууны үнэ 1960-1860 болж үнэ буурсан. Ер нь бол өнгөрсөн хугацаанд шатахууны үнэ 30-50 төгрөгөөр нэмэгдсэн байх. Илүү мэдээлэл мэдэхгүй” гэсэн юм. Жолоочдын хэлснээр “Шатахууны үнэ буурсан нь сайн мэдэгдэхгүй байна. Ямартай ч 100 төгрөгөөр буурсан гэсэн. Үүнд ямар ч өөрчлөлт гарахгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ.

Таван удаагийн нэмэгдлийн дараа ийнхүү шатахуун 100 төгрөгөөр буурч байна. Цаашид ч бууруулах боломжтой гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон салбарын сайд нь хэлсэн. Тиймээс шинэ оноос өмнө шатахуун бууруух уу гэдэг асуулт үлдэж буй.

Энэ удаагийн үнийн бууралтыг жолооч нарын зүгээс хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал, жолооч Ч.Жамсран хэлэхдээ "Шатахуун түгээх станцууд үнээ бууруулаагүй юм шиг санагдлаа. Ер нь 100 төгрөгөөр бууруулах нь хангалтгүй. Түлш авахад литр тутамдаа 2360 төгрөг байна шүү дээ. Өдөрт 30 мянган төгрөгөөр бензин хийгээд нэмэр алга байна. Өдөртөө л дуусах юм. Шатахууны үнээ нэмэх болохоор 100, 200 төгрөгөөр нэмдэг атал бууруулахдаа огт мэдэгдэхгүй юм" гэлээ.

Засгийн Газрын  2018 оны  59 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнэ хангамж, үнийг тогтворжуулах зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 2018 оны 1, 2, 3 дугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн дагуу цаашид  шатахууны үнэ үе шаттайгаар  буурахыг салбарын яамнаас мэдэгдэж буй юм. Харин хэзээ, хэдэн төгрөгөөр бууруулах вэ гэдэг одоогоор тодорхойгүй. Гэхдээ дотоодоос илүү дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ хэрхэн хэлбэлзэхээс олон зүйл шалтгаална гэдгийг тодотгоод буй. Ямар ч гэсэн хамгийн эрэлттэй А 92 шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулж, цаашид хэдэн төгрөгөөр буурах, хэзээ бууруулах нь тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж