Дотоодын гаалийг бүр мөсөн устгав /1928.12.14/ | News.MN

Дотоодын гаалийг бүр мөсөн устгав /1928.12.14/

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Дотоодын гаалийг бүр мөсөн устгав /1928.12.14/

1911.12.11 Ар Монголын бүх шатны эрх мэдэлтэнгүүдийн тамгыг шинээр сонгох тухай Богд хааны зарлиг гарав. Манжийн үеийн бүх өртөө харуулуудыг татан буулгаж, Манжид барьж байсан алба татварыг зогсоов.

Орос улсаас Богд хаант Монгол улсад зэвсгийн тусламж  үзүүлэх гэрээ ёсоор уг зэвсгийн түрүүч нь ирэв. Уг зэвсгийг Хиагт хотоор дамжуулан Их хүрээнд авчирч, Засагт хан, Сайн ноён хан аймгуудын цэрэгт олгох шийдвэр гарав.

1928.12.14 БНМАУ-ын V их хурал хуралдав. 85 төлөөлөгч оролцсон тус их хурлаар феодалын хөрөнгийг хураах, хутагт хувилгаалыг тодруулах явдлыг бүрмөсөн зогсоох, үндэсний цөөнхөд нутгийн ардчилсан захиргаа байгуулах, тус улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны өөрчлөлт хийх, улсын ба аж ахуйн газруудын алба хаагчдын дунд хоёрдугаар шалгалт явуулж, засаг төрийн аппаратын ноёд, түшмэдүүдээс цэвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрийг гаргажээ.

Улаан-Үд хотод Монгол Рабфак байгуулагдав.

Дотоодын гаалийг бүр мөсөн устгав.

Алтай Урианхай ба Торгууд хошуудад баг, сумын ардын төлөөлөгчдийн хурал байгуулж,_ сумын газар орны уул усны нэрээр нэрлэх болжээ.

Өвөр монголын Жэхэ, Цахар, Сюй юань гурван онцгой районыг муж болгон өөрчилж, Нинсэ, Хөхнуур мужийг нэмж байгуулжээ.

Монголд анхны пионерын лагерь байгуулагдав.

1941.12.11 Баянхонгор аймаг байгуулагдав.

Д.Догсом, А.Амар, Д.Лувсаншарав нар ЗХУ-д мөрдөгдөн, байцаагдаж /улс төрийн хилс хэрэгт/ цаазлагдсан.

1978.12.14 Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад оров.

1985.12.11 БНМАУ-Сенегал улстай дипломат харилцаа тогтоов.

Цэргийн алба хаагчдын хувцас өмсөх дүрэм батлагдав.

2009.12.10 Э.Бат-Үүл Монгол Улсын Баатар шагнал хүртэв.

2013.12.10 Н.Наранбаатар, Н.Нацагням нар Төрийн соёрхол шагнал хүртэв.

2014.12.10 “Хонхны дуу”-нд Төрийн шагнал хүртээв

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж