Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна | News.MN

Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна

Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна

Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна

Францын Emaile Guillaumin дунд сургуульд Монгол гэр барьж, Монголын түүх, өв соёлыг таниулах ажил хийж байна. Үүнийг Аллиер мужийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Вероник Эрүпэгийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа аж. Тус сургууль нь Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуультай хамтран ажилладаг бөгөөд цаашид харилцаагаа гүнзгийрүүлэх төлөвлөгөөтэй юм байна. Одоогоор 20 иргэншлийн 500 гаруй сурагчтай, 40 орчим багш ажилладаг Emaile Guillaumin сургуулийн багш, сурагчид Монгол орны талаар зохих мэдлэгтэй болжээ. Тэрчлэн өөр сургуулийн сурагчдыг Монгол гэртээ урьж танилцуулан Монгол зан үйл, урлаг соёлыг сурталчилдаг аж.

Тус сургуульд Монгол клубыг байгуулж, одоогоор найман сурагч гишүүнээр элсэн Монгол судлалыг явуулж байна. Тэд Монголд очих, Монгол найзтай болохыг хүсдэг аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-09 66.181.186.27

Монгол гэрийн нэг хугалахаар муу гэр байна даа. Эсгий бүрээсгүй, үрчийсэн дан цагаан даавуутай юм уу даа.

Avatar

Зочин 2018-12-09 103.57.95.69

Энэ болно доо. Зааланд барьсан байна. Европод манай гэрийн эсгий нь чийг татаж нороод, өмхий үнэртээд, монголчууд ийм юман дотор яаж тэсч амьдардаг юм бол гэсэн эвгүй муухай сэтгэгдэл төрүүлдэг бололтой юм байна лээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж