Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.09-нд нийтлэгдсэн

Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна

Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна

Францын Emaile Guillaumin дунд сургуульд Монгол гэр барьж, Монголын түүх, өв соёлыг таниулах ажил хийж байна. Үүнийг Аллиер мужийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Вероник Эрүпэгийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа аж. Тус сургууль нь Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуультай хамтран ажилладаг бөгөөд цаашид харилцаагаа гүнзгийрүүлэх төлөвлөгөөтэй юм байна. Одоогоор 20 иргэншлийн 500 гаруй сурагчтай, 40 орчим багш ажилладаг Emaile Guillaumin сургуулийн багш, сурагчид Монгол орны талаар зохих мэдлэгтэй болжээ. Тэрчлэн өөр сургуулийн сурагчдыг Монгол гэртээ урьж танилцуулан Монгол зан үйл, урлаг соёлыг сурталчилдаг аж.

Тус сургуульд Монгол клубыг байгуулж, одоогоор найман сурагч гишүүнээр элсэн Монгол судлалыг явуулж байна. Тэд Монголд очих, Монгол найзтай болохыг хүсдэг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж