Долоо хоног бүрийн ням гаригт бэлтгэдэг “Сошиалаар сонин юутай вэ” булангаа хүргэж байна.
Жил бүрийн өвөл Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол аюултай хэмжээнээс давж, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болсон. Энэ аюул өнөө өвөл ч давтагдаж байна. Сошиалынхан эл сэдвийг хөндөж, Засгийн газрыг ажлаа хийхийг шүүмжилсний зэрэгцээ ямар шийдэл утаанаас салгах боломжтой талаар дараах байр суурийг илэрхийлжээ.
Утааг бууруулах Зөвлөмжийн хэрэгжилтээ хянаад ганц хуралдчихгүй л бгамдаа 3 өндөрлөг нь.
Самданням Мөнхчулуун @munkhchuluun_s
ҮАБЗ -ийн 3 маань дорвитой арга хэмжээ авах шийдвэр гаргамаар байна. Богд уулаа нүхэлж туннель гаргаад Майдар хотруугаа нүүсэн ч болно. Цахилгааны хүчдэл, холболтыг солиод тогоор халааж болно, бүр газаар шийдсэн ч болох юм. Гол нь асуудлаа эрэмбэлээд зоригтой шийдвэр гаргах.
Ер нь энэ "сонгууль" гэдэг зүйлийг "зун" биш "өвөл" хийж байвал яасан юм бэ?. Санал авахын тулд "утааг" дор нь алга болгоно до. Ядаж мөрийн хөтөлбөр нь "утаа" гэсэн бичигдэх байх…
Хүрэлсүхээ! хэрүүл шаантааж хийж байх зуур ард түмэн чинь угаартаж үхлээ!
Адаглаж цаг агаарын мэдээгээрээ "Маргааш УБ-т салхигүй байх тул утаа нэмэгдэнэ. Чухал ажилгүй бол гэрээсээ битгий гараарай. Гарах бол маскаа зүүнэ үү" гээд анхааруулж болдоггүй юм байх даа.
Танхай банди @
Хөх хот 90-ээд онд манайхаас ч аймаар утаатай байсан гэдэг. Үүдэн хойморын зайтай яваа хүн машин харагддаггүй байсан гэжугаа. Ганцхан орон сууцаар хангаж л УТАА-наас салсан. Өөр ямар ч үлгэрт итгэх хэрэггүй шүү. Одоо 14 сая хүн ажин түжин л амьдарч бна.
100м цаадах машин харагдахгүй байна 21р хороолол
Өдрийн мэнд ! Зуслан дээр уушгиа баярлуулаад , тархиа амраагаад / зориуд тв эрхээ сунгуулаагүй/ нам гүмхэн сайхаан сайхан !
Холбоотой мэдээ