Хар ус нуураас таван машин архи, ундааны шил түүжээ | News.MN

Хар ус нуураас таван машин архи, ундааны шил түүжээ

Хар ус нуураас таван машин архи, ундааны шил түүжээ

Хар ус нуураас таван машин архи, ундааны шил түүжээ

Ховд аймгийн үзэсгэлэнт газар, цэнгэг уст Хар ус нуур орчмоос өнгөрсөн намар таван машин архи, ундааны шил түүж, их цэвэрлэгээ хийсэн  байдаг. Аймгийн төвд тусгай зөвшөөрөлтэй 80 гаруй хүнсний дэлгүүр, мини маркет нэртэй архины дэлгүүрүүд байдаг аж.  Иймд нутгийн иргэд  аймгийн удирдлагуудад олны танил томоохон супермаркетуудын эздийг дуудаж уулзан, тухайн дэлгүүрүүд нь худалдсан архи, пивоны савыг буцааж авч, зохицуулдаг болгож хэвшүүлмээр байна гэх санал тавих болжээ. Хэрэв энэ санал ажил хэрэг болбол байгалиа хамаалахад тустай арга хэмжээний нэг болно гэж нутгийнхан үзэж байна.

Хар ус нуур бол баруун Монголын их нууруудын хотгор дахь цэнгэг усны эх ундарга гэхэд хилсдэхгүй. Эл нуураас Монгол Алтай нуруунаас эх авч урсах Ховд, Буянт голууд цутгах бөгөөд харин Чоно-Харайх гол эх авч Хар-Ус нуурт цутгадаг. Нуурыг тойроод Ховд аймгийн Буянт, Дөргөн, Чандмань, Манхан сумууд оршдог юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ШҮҮМЖЛЭГЧ 2018-12-09 202.21.120.42

ЮУН БОЛОР ДУРАНГААР ШАЛГАХ ВЭ? НААД БИЧСЭН ЗҮЙЛИЙГ ХЯНАЖ ШАЛГАДАГ ХҮН БНА УУ?

зочин 2018-12-09 66.181.176.219

Хар ус нуур бол баруун Монголын их нууруудын хотгор дахь цэнгэг усны эх ундарга гэхэд хилсдэхгүй. Эл нуураас Монгол Алтай нуруунаас эх авч урсах Ховд, Буянт голууд цутгах бөгөөд харин Чоно-Харайх гол эх авч Хар-Ус нуурт цутгадаг. .. ойлгосонгүй

Евген 2018-12-09 66.181.184.155

Нуурнаас биш л байна шуу дээ чаавас даа

Зочин 2018-12-09 66.181.177.224

Туулын хөвөөнөөс бол 500 машин шил элбэг гарна.

Зочин 2018-12-09 66.181.184.155

Эрэг хевее ялгадаггуй

зочин 2018-12-09 182.160.38.64

манай ард түмэн харанхуй байна даа

Зочин 2018-12-09 203.169.50.106

Сүүлийн үгүүлбэрээ нэг уншаач, огт ойлгосонгүй

Зочин 2018-12-09 112.72.12.7

Баруун аймгийнхний архичид шилээ нууранд живүүлбэл хоосон шил нь архитай хөвж гараад ирнэ гэж хүлээсэн юм уу

санаа нь зовсон иргэн 2018-12-09 103.57.94.38

Таван машин архи ачиж очоод уулгүй орхисон хэрэг үү?амны нь хишиг ар дээрээ гарсан лүднүүд байнадаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж